LHAMOUR: Даавуун ууттай ирсэн үйлчлүүлэгч бүр БЭЛЭГТЭЙ

2019 оны 08 сарын 07

Хог хаягдал нь эх дэлхийн томоохон асуудлуудыг нэг бөгөөд үүний тоо хэмжээ жилээс жилд өсөж гамшгийн хэмжээнд хүрэхэд ойртоод байна. Иймээс тогтвортой ирээдүйн төлөө бид хаягдалгүй үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ сав, баглаа боодолгүй бүтээгдэхүүн борлуулах "Хаягдалгүй булан"-г эхлүүлсэн билээ. Үүний хүрээнд 2019 оны 8 сарын 10-нд 13 цагаас Shangri-la mall, нэрийн дэлгүүртээ “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” өдөрлөгийг зохион байгуулна. Та өдөрлөгт өөрийн сав, даавуун ууттай хүрэлцэн ирж, задгай бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр аван хаягдалгүй амьдралын хэв маягт нэгдээсэй хэмээн урьж байна. Мөн энэ өдөр ирснээр: - Өөрийн сав, ууттай ирсэн үйлчлүүлэгч нарт БЭЛЭГТЭЙ - "Байгальд ээлтэй хэрэглээ, амьдралын хэв маягийн тухай мэдээлэл солилцох" Zero Waste Community of Mongolia, Moderator Н.Энхзул - Бүтээгдэхүүн тестэлж зөвлөгөө авах - Арьсныхаа чийг, тослогийн хэмжээг үнэгүй тодорхойлуулах боломжтой. Эх дэлхийдээ санаа тавьж, хайрладаг хүмүүс нэг өдөр хамтдаа цуглаж, мэдээллээ солилцъё. Магадгүй таны амьдралдаа хэрэгжүүлж буй байгальд ээлтэй ямар сонирхолтой аргууд байна бид нар суралцъя.

We all know that waste is one of the biggest issues in our world and it is reaching a disastrous level because of its constant increase. Therefore, in order to establish a sustainable future for the next generation, among using every last piece of the raw material in our production, we have found a “Zero waste corner”, where we sell our products without packaging. That is why we are organizing an event called “Loving our planet” on 10th of August, 2019 at 1 PM at our Shangri-la mall shop and we invite you to come with your own containers and cotton bags, buy our package-free products at a reduced price and join the zero-waste lifestyle. Also on this day: - customers with their own packaging get PRESENTS - there will be a discussion and information exchange on “Environment-friendly consumption and lifestyle” with Moderator N. Enkhzul from Zero Waste Community of Mongolia - you can get your skin moisture and oil level measured for FREE, and - get professional advice and test our products. Those who care and love our planet will come together on this day to share thoughts and experiences. We would be happy to learn from your ideas and knowledge on how to support the environment.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top