УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сонгогчдоосоо жавтий хүртэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

УИХ-ын гишүүдийн ирц бүрдсэнгүй хэмээн олонтоо сонсогдоно. Гишүүд хуралдаа суух нь тэдний өдөр тутмын үндсэн ажил юм. Тодорхой бус шалтгаанаар суухгүй байвал тэд ажлаа хийхгүй байна гэсэн үг. Тэгвэл ажлаа тасалдаг хүн тэнд цөөнгүй бололтой. Мөн сонгогч иргэдтэйгээ уулзахгүй байх нь ч бас л ажлаа пялж буй хэрэг. Гишүүдийг хүлээсэн иргэд олон. Ярьж захих зүйл мундахгүй. Саяхан Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзжээ. Гэвч тэр сайныг сонссонгүй. Иргэдийн асуултанд нүдүүлж гарав. Нэг өвгөн түүнд хандан "Саяхан Эрүүл мэндийн тухай хууль батлахад торгуулийн хэмжээн дээр танай бүлэг арай чанга дуугараад баталсан байна лээ. Та хүртэл дэмжсэн харагдсан"гэхэд эрхэм гишүүн "Яахав нэгийгээ эзгүйд кноп дараад баталчихдаг бүлгийн л асуудал байх. Би байгаагүй. Манай хэдээс нэг нь дарчихсан юм байгаа биз" гэж хэнэгч үгүй хариулжээ. Түүний энэ хариулт юун түрүүнд ажлаа тасалж явсаныг нь хэлээд өгөх шиг болов. Гэтэл ундууцсан өнөөх өвгөн босч очоод "Чи ард түмнийг төлөөлж суучихаад, улсын ажлыг ингэж хийдэг юм уу" гээд шууд алгадаад авчээ. Хацраа барьсан гишүүн юу ч хэлж чадаагүй гэнэ. Үүнийг харсан хүмүүс “Өвөө ажил хийвэл дуустал гэдэг шүү дээ. Нөгөө хацар нь үлдчихлээ“ хэмээн инээлдэж байжээ.

А. Туяа

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top