Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar” тэмцээний бүртгэл эхэллээ

2019 оны 08 сарын 19

Технологид суурилсан гарааны бизнесүүд зах зээлд хүчтэй түрэн гарч ирж дэлхийд тэргүүлж байна. Хөгжлийн энэ чиг хандлагыг даган технологи суурьтай гарааны бизнесийн өрсөлдөөн хүчтэй болж хөрөнгө оруулагчид ч тэднийг ихээхэн сонирхох болсон.

Эдгээр өрсөлдөөн дунд хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нь нээж өгдөг уралдаан бол “Seedstars World Compеtition” юм.

Энэ сарын 30, 31-ны өдрүүдэд болж үндэсний ялагчаа тодруулна

Дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагдаж ялагч нь 500.000 доллар хүртлэх хөрөнгө оруулалт авдаг энэхүү тэмцээн Монгол Улсад  3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээн нь нийт 3 үе шаттай зохион байгууллагддаг бөгөөд эхний үед тухайн улсынхаа ялагч болох түүний дараа бүсийн чуулганд оролцож, хамгийн сүүлд  Щвейцари улсад болох олон улсын чуулганд оролцож, улс бүрээс шалгарсан шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөнө.

Монгол залуустаа энэхүү боломжийг “Стартап Маркетинг Спэйс” төвийн хамт олон 2 дахь жилдээ ажиллаж байна. Мөн залуу үеэ үргэлж дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг “Мобиком корпораци”, “Капитрон банк”-ууд хамтран ажиллаж байна.

“Seedstars Ulaanbaatar 2019”  тэмцээн энэ сарын 30, 31-ны өдрүүдэд болж үндэсний ялагчаа тодруулна. Өөрсдийгөө дэлхийн хэмжээнд сорих хүсэлтэй, туршлага судалж, хөрөнгө оруулалт татах гарааны бизнес эрхлэгч залуус та бүхнийг энэхүү тэмцээнд оролцохыг урьж байна. Бүртгэл 2019 оны 08 сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн жилийн үндэсний ялагчаар “Эрхэс Инк” гарааны компани шалгарч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн амжилттай оролцож 2019 оны байдлаар 750.000 долларын мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалт татаж, 2.000.000 долларын борлуулалт хийсэн амжилтыг үзүүлээд байна.

 

Тус тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээр авна уу.

Бүртгэл: https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2019
Эвент мэдээлэл: https://www.facebook.com/events/375708139795755/

Утас: 7577-6777, 9910-9538

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top