Шүүхдэхээс өөр ажилгүй Л.Гансүх дахиад намынхаа гурван гишүүнтэй “дайн” зарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гурван сэтгүүлчтэй шүүхдэлцээд гүйж яваа. Гэхдээ түүний энэ зарга бүрэн шийдэгдээгүй байтал дахиад гурван хүнийг шүүхэд өгчээ. Түүний хувьд шүүхэд өргөдөл бичиж суухаас өөр ажил байдаггүй бололтой. Сэтгүүлч А.Баатархуяг, Уянга, Дашрэнцэн нартай нэр төр гутаасан, гүтгэсэн хэмээн заргалдаж байгаа бол энэ удаа мөн яг ийм үндэслэлээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдийг шүүхэд өгөөд байна. Жил гаруйн өмнө тэр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдийг тэндхийн “Чингис”  бааранд цуглуулан хэмх архидуулахдаа албан ёсны  хурал хийсэн  гэж хуурамч баримт бүрдүүлэн намын дарга, тэргүүлэгчдийг нь өөрчлүүлсэн юм гэнэ. Энэ талаар тус намын дарга Б.Мягмардаш, С.Мөнхболд, Г.Гантулга нар хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдэгдэж байжээ. Үүнд нь Л.Гансүх өширхөн шүүхдэж байгаа юм байна. Урьд нь тэрээр Дархан-Уул аймгийн намын дарга Б.Мягмардаштай  уулзахдаа  “Чи намын даргын ажлаа надад өгчих” гэж гуйж байсан гэдэг. Түүнд намын даргын суудал чухал байсан юм болов уу даа. Намын хурлын баримтыг хуурамчаар үйлдэх нь түүний хувьд “хууль ёс”-ны зүйл байсан болж таарч байна. Түүний талаар намын хамт олон нь ийм л зүйл ярьж байгаа ажээ. Хэрвээ Л.Гансүх Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан тэдний эсрэг шийдвэр гаргуулахгүй л бол үнэн бодит юм үүнээс өөр юу байхав хэмээн жирийн гишүүд нь хэлж байна. Л.Гансүх ч дүүрчихсэн эр болж дээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top