ЦАГ АГААР: Дорнод аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

2019 оны 08 сарын 20

2019 оны наймдугаар сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5  градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс  хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр  6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 мерт хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top