Европын хамгийн том исламын шашны сүмийн нээлт болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Чеченьд өнөөдөр /2019.08.23/ Европын хамгийн том исламын шашны сүмийн нээлт болж байна. Энэхүү сүм нь Чеченийн Төрийн тэргүүн, ОХУ-ын баатар Рамзан Кадыровын нэртэй болох гэнэ. 20 мянган хүний багтаамжтай сүмийн нээлтийн ёслолыг Бүгд Найрамдах Чечень улсын анхны Төрийн тэргүүн Ахмат Кадыровын мэндэлсний 68 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа аж.

Сүмийн нээлтийн ёслолд 43 улсын 200 гаруй зочин хүрэлцэн иржээ. Европын хамгийн том исламын шашны сүмийг 5 га орчим талбайд барьсан байна.

Сүмийг 2012 оноос барьж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top