АН-аас “Ардчилал бидэнд юу авчирсан бэ” уралдаан зарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт телевизийн нэвтрүүлэг болон нийтлэлийн уралдааныг сэтгүүлчдийн дунд зарлажээ. Тус уралдаанд телевиз, уран бүтээлийн студиүд болон өдөр тутмын сонин, сайтын сэтгүүлчид оролцох боломжтой юм.

Уралдаанд ирүүлэх бүтээлийн агуулаг нь ардчиллын үнэ цэнэ,  хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эдийн засаг, үндэсний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийг харьцуулан түүхэн сургамж, ололт амжилтыг гаргасан байх шаардлага тавьж буй юм. Мөн ардчилал, эрх чөлөөнд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, ирээдүйд хийх өөрчлөлтийн талаар санал дэвшүүлсэн,  үнэн зөв, бодит мэдээлэл, баримтад тулгуурласан байх шаардлага тавьжээ.

Шилдгээр шалгарсан телевизийн нэвтрүүлэг болон нийтлэлийн уралдааны эхний гурван байрыг тус бүр шалгаруулах бөгөөд телевизийн шилдэг нэвтрүүлэгт 3000.000 төгрөг, шилдэг нийтлэлд 2000.000 төгрөгийн шагнал олгох юм.

Уралдааны удирдамжийг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(202.9.42.115) 2019 оны 08 сарын 27

алуурчин ЭРДЭНЭЭГ ёл халзанг авчирсан өмхий хүүр,,,,,,,,,,

0  |  0
mgl(202.126.89.226) 2019 оны 08 сарын 27

ardchilal chini Zorigtoi hamt bye bye bolson odoo bol vxjeesen anarhistuud luivarchid shantaajvhinguudaar dvvrsen

0  |  0
баабар(182.160.33.245) 2019 оны 08 сарын 27

архидалт тэмбүүрэл янхандалт хулгай луйвар авчирсан.

0  |  0
Top