УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн хурлаа “тасаллаа”

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар УИХ-ын үйл ажиллагааны хуваарьт тусгаад байгаа. Иймд хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр (2019.08.27) УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч УИХ-ын гишүүдийн ирц бүрдсэнгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 57 гишүүн оролцож байж хэлэлцэх учиртай. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хуралдаанд УИХ-ын 52 гишүүн ирснээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нараас гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд оролцсонгүй.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгуулийн тойргийнх нь ард иргэдэд гишүүдээ олж ирэхийг даалгах уу? Гишүүдийг өдөржин хүлээлээ” хэмээж байсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй зарим заалтуудыг ард түмнээсээ асуухыг шаардаж байна”, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл болгохоо зогсоо” гэсэн үгс бүхий самбарыг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд байршуулсан байв.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(139.5.219.117) 2019 оны 08 сарын 28

ТАРВАЛ ТААРНА

0  |  0
Хүн(160.16.203.34) 2019 оны 08 сарын 28

Занданшатар та М.Энхболдыг унагаж ажлыг нь авахаар улайрч байхдаа олон гишүүдийг элдвээр дарамтлан хурлыг нь таслуулж байсан нь саяхан даа. Агтны хариу жилдээ, Аяганы хариу өдөртөө гэгчээр чи одоо гишүүдийг хуралдаа суух гэж хэлэх эрхгүй шүү .

0  |  0
Top