43 стартап “Seedstars World” тэмцээнд бүртгүүлжээ

2019 оны 08 сарын 29

Дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагддаг гарааны бизнесийн хамгийн том тэмцээн болох "Seedstars World" тэмцээн Улаанбаатар хотноо 08 сарын 30, 31-нд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн нь хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нь нээж өгдөг бөгөөд ялагч нь 500,000 доллар хүртлэх хөрөнгө оруулалт авдаг. "Seedstars World" тэмцээнийг зохион байгуулахаар Seedstars-ийн харилцаа, эвэнт менежер Дариа Клопова Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Энэ жил нийт 43 стартап бүртгүүлсэн байна.

Бүртгүүлсэн багуудаас эхний шатанд шалгарсан стартап багууд 8 дугаар сарын 30-нд Стартап Маркетинг Спэйс дээр  менторуудтай биечлэн уулзаж зөвлөгөө авч, бизнесээ илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгох үйл ажиллагаа явагдана. Уг арга хэмжээний менторуудаар Капитрон банкны Бизнес хөгжлийн газрын захирал С.Баянхангай, Азийн бизнесүүдийн холбооны тэргүүн О.Энхзул, IWFCI Mongolia Ерөнхийлөгч О.Байгаль, Терра экспресс ХХК-ын захирал Ш.Алтанбагана, Эрхис инк үүсгэн байгуулагч, “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний ялагч А.Мэнд-Орших, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөвлөх Г.Мөнхгэрэл, On air үүсгэн байгуулагч С.Тэмүүжин, “Growth summit global” ХХК-ын үүсгэн байгуулагч  Ч.Мэргэн,  Seesstart харилцаа, эвент менежер Дариа Клопова, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Г.Батхуяг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ахлах багш Ч.Энхболд, iTools гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцож байна.

8 дугаар сарын 31-нд #Hub инновашн төвд үндэсний хэмжээний ялагчаа тодруулах бөгөөд энэ жилийн шүүгчдээр Мобиком корпорацийн IT захирал Б.Мөнхзориг, Seedstars харилцаа, эвент менежер Дариа Клопова, “Стартап Маркетинг Спайс” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Золзаяа, Дэлхийн банкны зөвлөх Б.Загал, “М-Си-Эс” группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож байна. 

Энэ жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Стартап Маркетинг Спэйс” ХХК 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндэсний ялагчийг “Стартап Маркетинг Спэйс” төвийн 2 жилийн ойн баяр дээр зарлах юм байна. Үндэсний ялагч баг бүсийн болон дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох бөгөөд ивээн тэтгэгч байгууллагууд энэхүү боломжийг нь олгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top