С.Эрдэнэболд: Сонгууль дөхөөд онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 01

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос өнөөдөр /2019.09.01/ мэдээлэл хийлээ.

Учир нь  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга Б.Ган-Очир нарын олон залуучуудыг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг цахим орчинд тараасан аж. Иймд ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг санаатайгаар тараасан хэмээн тэд мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэболд “Намайг болон нөхдийг маань ямар ч ор үндэслэлгүйгээр онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн мэдээллийг өчигдөр оройноос эхэлж, "Эх Монгол" хэмээх фэйж хуудаснаас явуулсан. Сонгууль ойртоод ажлаар биш хар “пиар”-аар гутаагч өрсөлдөгчид идэвхжиж эхэллээ. Хийсэн бүтээсэн зүйлийг нэр усгүй хаягаар гутаан доромжлох, гүтгэх бусниулах кампанит ажил эхэлсэн байна. Гүтгэлгийн чанартай мэдээлэл сошиал орчинд төлбөртэйгөөр нийтлэгдэж байна. Одоогийн байдлаар 3800 орчим долларын төлбөртэй бүүст хийгдээд байна. Нэр төр гутаасан үйлдлийг таслан зогсоохоор ЦЕГ-т  өнөөдөр хандлаа. Ямар зорилгоор, хэн гээч нь хувь хүн, байгууллагатай холбоотой ор үндэсгүй гүтгэлэг тарааж байгааг тун удахгүй Монголын хууль, шүүхийнхэн тогтоох биз.

"Эх Монгол" хэмээх page хуудаснаас хүний санаанд оромгүй онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулж гүтгэлэг тарааж байгааг газар авхуулж, дуугүй өнгөрч болохгүй. Ямар ч гүжирдлэг, ёс бус зүйлтэй бид хатуу тэмцэх болно” гэлээ.

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд АН-ын төвийн бүсийн чуулган болсон бөгөөд тус арга хэмжээнд 800 гаруй намын гишүүд оролцсон байна. Энэ үеэр 18 настай охиныг АН-ын залуус бүлэглэн хүчирхийлсэн гэх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжууд сошиал орчинд тараасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.62) 2019 оны 09 сарын 01

Онц ноцтой гэмт хэрэг гүтгэлэг болж цайраад хөөрхий охин амьдын там эдлээд төгсөх бололтой?!

1  |  0
Top