Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар маргааш /2019.09.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм.
Тэгвэл энэхүү айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодруулахад "Монгол Улс иж бүрэн түншлэлийн харьцаатай болохыг хүсэж байгаа. ОХУ бол Монгол Улсын тусгаар тогтнол гэж ойлгодог. Тусгаар тогтнолын баталгаа гэж ойлгож явдаг. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилж байгаад асар өндөр ач холбогдол өгч байна. Бид сүүлийн үед ОХУ-ыг эдийн засаг, тэр дундаа хөрөнгө оруулалтын тал дээр түлхүү анхаарахыг хүсэж байгаа. Тэгэхгүй бол нэг улсаас хамааралтай болоход хүрч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Монгол Улс, ОХУ-ын хоорондын татварын олон асуудал байдаг. Тэр бүх зүйлийг цэгцэлнэ. Ингэснээр хоёр улс эдийн засгийн шинэ түвшинд гарах байх гэж найдаж байна" гэж хариулллаа.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ тэнэг юугаа мэдэх вэ. Ашиг хонжоо хайсан будианы эзэн. Ховын хутгуур.
ЭРГҮҮ МАЛ.
ЭРГҮҮ МАЛ.
Chi hol ochij huts umhii sogtuu tolgoi
Muu har urwagch oyutolgoin golog
Үнэн. Бидэнд өөр ямар ч баталгаа байхгүй.
Энэ яасан эргүү амьтан вэ