Маршал Г.К.Жуковын зээ охиныг хүлээн авч уулзлаа

2019 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг /2019.09.02/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон тухайгаа ярилаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, В.К.Ерохина нар Г.К.Жуковын амьдрал, Халхын голын байлдааны үеийн цэрэг-дайны үйл ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top