Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтан авах ёслол Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг угтан авлаа. 2019.09.03
Ерөнхийлөгч В.Путиныг угтан авах ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын хүмүүс оролцов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийнэ. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, нийт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд нээлттэй мэдээлэл хийнэ. Мөн өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын эргэн тойрон дахь ГЭРЭЛ ЗУРГААС хүргэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ene hyndet hariuluud dyremt huvtsaa solimoor yum aa, alialagchshig
Oros Mongoliin ahan duusiin harilcaa uurd mönh badartugai