Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад өчигдөр /2019.09.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улс 10 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Монгол, Оросын хооронд хамгийн суурь гэрээ болох 1993 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, иж бүрэн түншлэл стратегийн түвшинд хүрч байгаагаа тусгаж, хугацаагүй болголоо. Энэ бол түүхэн хэлэлцээр. Шинэ Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцааны гол суурийг тавьж өгсөн эрх зүйн бааз шүү дээ. Дандаа өөрчлөгдөөд байхгүй, харилцаа шинэ шатанд гарч ирж байгаа учраас шинэчилсэн. Энэ бол зүгээр нэг яриа биш. Ард нь мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, инновацын тал дээр хоёр тал нягт хамтран ажиллах тал дээр гэрээндээ тусгаж өгсөн. Үүний хажуугаар 10 гэрээ хэлэлцээр байгуулагдсан. Энд эдийн засгийн ач холбогдолтой олон гэрээ байгуулагдсан.
Жишээлбэл, хоёр орны хооронд худалдаа ярихдаа бараа материал ярьдаг. Гэтэл орчин үед үйлчилгээний худалдаа гэдэг нь маш том орон зайг эзэлдэг. Шинэ боломж, шинэ ажлын байр, шинэ орлогын эх үүсвэрийг бий болгодог салбар. Хоёр төрийн тэргүүн ярьж байсан. Учир нь, Монгол Улсын хөдөө, аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлыг хоёр талдаа анхаарч ажиллах ёстой. Тэр утгаараа малаа эрүүлжүүлэх тал дээр ОХУ-тай хамтарч ажиллаж ирсэн. Үүнийгээ илүү үр дүнтэй өргөжүүлэх ёстой. Энэ бүхнээ дагаад экспортынхоо жинг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүнийгээ илэн далангүй ОХУ-тай ярилцаж байгаа. Харин 100 тэрбум рублийн зээлийн асуудлыг төмөр замын салбарт хэрэглэх, яг тодорхой нэг салбарт хөрөнгө оруулалт хийгээд явах асуудал яригдаж байна. Өмнө нь хэд, хэдэн салбар яригдаж байсан. Одоо бол төмөр замын салбарт зарцуулахаар тогтсон" гэв.
Түүнчлэн "Халхын голын ялалтын 80 жилийн ой гэдэг бол томоохон үйл ажиллагаа. Энэхүү ялалтын баярыг зүгээр тэмдэглэх биш хоёр улс төрийнхөө түвшинд үнэлж ирсэн. Энэ нь бидний үнэтэй зүйл юм. Өнөөдөр баяраа хамтарч тэмдэглэж байна. Энэ нь харилцааны сэтгэхүйн суурь орчин байгааг харуулж байна. Энэ суурь, сэтгэхүйн орчныг онцолж ярьж байгаа нь цаанаасаа ундарч байгаа олон сая хүний бие биеэ дэмжих тэр харилцааг ярьж байна. Энэ бол хоёр улсын хамгийн чухал асуудал юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ц. Даваасурэн нь эрчим хучинд огно гэсэн гээд Д. Цогтбаатар нь томор замд дангаар нь огно гээд мэдээллээ нэгтгээч энэ засгийн ажил ч гэж дээ ажлаа ч хат даа