ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

Өнөөдөр 2019.09.05. Монгол эх оронд маань нар 06 цаг 13 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 25 градус, үүлшинэ.

Өнөөдөр Олон улсын буяны өдөр. Дэлхийн улс гүрнүүдээс Энэтхэгт өнөөдөр Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн алдарт «Queen» хамтлагийн ахлагч Фредди Меркьюри, Нидерландын жүжигчин Кэрис ван Хаутен, Австралийн кино жүжигчин, Жэймс Бондын дүрийг бүтээгчдийн нэг Жорж Лазенби, Америкийн жүжигчин, модель, Ракель Вэлч, хошин урлагийн жүжигчин Деннис Дуган, жүжигчин Майкл Жон Дуглас, Жон Брэдли-Вэст, Кэт Грэм, Өмнөд Солонгосын уран гулгагч, олимпын аварга Ким Юна зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1929 оны энэ өдөр Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах эвлэл байгуулах түр хороог байгуулж байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Москвад нэрт зохиолч Марина Цветаевагийн охин, 26 настай Ариадна Эфроныг цагаачилж яваад эх орондоо эргэж ирэхэд нь баривчилжээ. Тэр шорон, хорих лагерьт бараг 15 жилийг өнгөрүүлжээ.

1950 оны энэ өдөр Сири социалист Үндсэн хуультай болов.

1958 оны энэ өдөр АНУ-д Борис Пастернакийн “Доктор Живаго” роман анх хэвлэгджээ.

1980 оны энэ өдөр Швейцарьт хамгийн урт, 16 км төмөр замын туннель нээгдэв.

1986 оны энэ өдөр Австралид цаазын ялыг бүрэн цуцалжээ.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top