Ц.Нямдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг улс төрийн нөхцөл тийм амар бүрдчихдэг юм биш

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 06

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой товч ярилцлаа. 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам эсвэл нэг намын бүлэг хүчээр хийчихдэг юм биш. Зөвшилцлийн үндсэн дээр явагддаг зүйл. УИХ дахь АН, Ерөнхийлөгчтэй ойлголцох нь гарцаагүй. Нэгэнт ойлголцсон зүйлсээ ард түмэнд танилцуулах ёстой гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөвшилцлийн замаар явах ёстой гэдгийг бүх хүнд хэлсэн. Зөвшилцөж байж ажил, амьдралд садаа болоод байгаа заалтуудаа өөрчлөөд ав. Дахиж ийм боломж бүрдэхгүй шүү гэдгийг хэлсэн. 2000 оны дордохын долоон өөрчлөлт гээд байгаа чинь Ерөнхийлөгч эсрэг байхад нь хийчихсэн юм шүү дээ.

Тэр үед Ардчилсан намынхан олонх байхдаа ийм үед хийхээс өөр аргагүй гэж байгаад хийсэн. Сүүлд нь Үндсэн хуулийн цэц дээр унахаар нь дахиад баталчихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг улс төрийн нөхцөл тийм амар бүрдчихдэг юм биш.

Өнөөдрийн нөхцөлд Ардын намынхан болсон болоогүй ажиллаад, Ерөнхийлөгч төсөл, саналаа өгч наашаа хараад, Ардчилсан намынхан цөөн хэдэн санал өгөх маягаар энэ ажил явагдаж байгаа. Энэ нь зөвшилцлийн замаар явагдаж байна гэсэн үг. Зөвшилцлийн замаар явахгүй бол батлагдах боломж тун бага. Батлагдлаа ч хэрүүл шуугиан тасрахгүй. Дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлт дээр Ардчилсан намынхан өөрсдөө гарын үсэг зурчихсан учраас мөрдөгдөөд байгаа юм. Тэр өөрчлөлт парламентыг бий болгох, нэг хүний дарангуйллыг эсэргүүцсэн алхам байсан. Амьдрал дээр 76 гишүүн ямар аюултай байна вэ гэдгийг харсан учраас тэр долоон өөрчлөлтийг хийсэн юм. Тэр долоон өөрчлөлтийг хийсэн учраас болсон болоогүй дарангуйлалд орсонгүй. Их хурал муу нэртэй ч парламент дээрээ асуудлаа яриад байгаа санаатай юм. Тэр долоон өөрчлөлтийг хийгээгүй бол магадгүй аль хэдийнэ дарангуйлал тогтох байсан.

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шаардлагыг Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж байгаа гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн хуульд орох нэмэлт, өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ. Таныг хав дарчихсан гээд байгаа шүү дээ?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хэлэлцэж байхад ийм юм хийж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн протоколь маань ил болсон. Аюул болно шүү гэж хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа богиносоогүй. Харин ч уртассан. Ямар үг байсан бэ гэхээр “Хэрэг гарсан өдрөөс яллагдагчаар татах өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж байсныг “шүүхэд шилжих өдөр хүртэл” гэж уртасгасан юм. Яллагдагчаар татсаны дараа хамгийн багаар тооцоход шүүх дээр хоёр сар болдог. Чин үнэндээ хөөн хэлэлцэх хугацааг сунгачихаад байхад шүүх хуулийн байгууллагын түвшинд хийж байгаа луйвраа хаацайлахын тулд зарим хэргийг магадгүй элдэв аргаар хаахын тулд улс төрийн өдөөн хатгалаг хийгдээд байгаа. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан нь хууль бус. Тэр үед эрүүгийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулна гэж Засгийн газраас орж ирээгүй байсан юм. Хууль зүйн байнгын хороон дээр Улсын дээд шүүхийн шүүгч санал гаргаад, түүгээр санал хурааснаар олонхийн санал авч цаашаа явсан хуулийн зөрчилтэй.

Би саналаа Засгийн газарт оруулаад Засгийн газар Их хуралд өргөн мэдүүлчихсэн байгаа. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хаах гэж байгаа бол хуулийн асуудал биш. Авлига, албан тушаал харсан луйвар тэнд байгаа шүү. Үүнийг би Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. УИХ-ын даргад нь ч хэлсэн. “Наад хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэдэг чинь худлаа. Бүр уртасгасан байна лээ” гэдгийг тэр хүмүүст нь хэлсэн.

-Танай нам доторх асуудал намжихгүй байсаар Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрлээ гэх юм...?

-Худлаа болгонд би тайлбар өгөх юм уу. Гүтгэлэг болгонд би тайлбар өгөөд байх гэж үү. Угаасаа худлаа. Тийм асуудал огт яригдаагүй. Нам дотор асуудал үүссэн нь үнэн. Нам доторх асуудал шийдэгдсэн нь үнэн. Тэгэхээс өөр арга байхгүй, угаасаа. Энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бүх гишүүд ороод явж байгаа биз дээ. Энэ чинь нэг байнаа л гэсэн үг. Гадуур яригдаад байгаа элдвийн тэнэмэл яриа чинь худлаа шүү.

Засгийн газрыг солих ямар ч дэл сул яриа гараагүй. Худлаа юм асууж байнаа.

-Үндсэн хууль дээр дэмжигдээгүй зүйлийг яана гэсэн үг вэ. Бүлэг дээр шийдэгдэх юм уу?

-Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байх, 99 гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Бүлэг дээр гарсан шийдвэрээ Их хурал дээр хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах байх. Үндсэн хууль гэдэг чинь зөвхөн нэг Их хурлын асуудал биш. Монгол төрийн асуудал болчихоод байгаа юм. Би эдэнд хэлээд байгаа, амьдралд садаа болж байгаа тэр ганц хоёр заалтаа өөрчил гэж. Ойрд ийм нөхцөл бүрдэхгүй. Дотроо асуудалгүй нам гэж дэлхийд байхгүй. Олонх цөөнхөөрөө ярьж байгаад нэг талдаа шийдэх байх.

Хамгийн сонирхолтой нь ярианы гол сэдэв болж маргалдаад байгаа 99 гишүүн гэх мэт.

-Шүүх, цагдаагийн эрх мэдлийг авснаар “Хонгилын түлхүүр” шилжлээ гэсэн яриа байна?

-Энэ яриа ортой. Би үүний эсрэг байдаг. Улс төрийн зорилгоор шүүх, цагдааг ашиглахаар яадгийг өнгөрсөн найман жилийн хичээл бид үзлээ шүү дээ. Дарангуйлал тогтоох гэж байна гэж би Ц.Элбэгдоржийн талаар ярилцлага өгч байсан.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol shuuh(172.58.139.226) 2019 оны 09 сарын 07

Ardiin shuuh gej shudraga iredeer talbai deer avilga alban tushaaliin heregiig shuuh gej undsen huulindaa oruul

0  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
ЧИМЭДДОРЖ(182.160.37.127) 2019 оны 09 сарын 06

Нямдоржоо чи сайн явж байна даа танилууд чинь чиний ард асаагаастай танк л гэж ойлгоорой. Хичнээн гүтгүүлэх тусам чинь хүмүүс чамайг дэмжих хандлага хүчтэй болж байгааг мэдээлье Болгоомж ер нь хэрэгтэй гэдгийг иартаж болохгүй Одоо амь таэвьж буй Элбэгдоржийнхон ЗОРИГИЙН АРААС ЯВУУЛАХ шийдвэрээ гаргасан буайх магадлалтайг анхааруулж байна

0  |  0
Лууяа(99.0.5.94) 2019 оны 09 сарын 06

Гятадын тагнуул хүн монгол улсын үндсэн хуульд хошуу дүрж хэрэггүй

1  |  0
Top