ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Өнөөдөр 2019.09.10. Монгол эх оронд маань нар 06 цаг 20 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Дэлхийн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх өдөр. Гибралтард өнөөдөр Үндэсний баярын өдөр бол Хятадад Багш нарын, Гондураст Хүүхэд хамгаалах, Украинд Биеийн тамир, спортын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Оросын эстрадын дуучин Лариса Долина, Америкийн кино найруулагч Крис Коламбус, Английн жүжигчин Колин Фёрт, Канадын хоккейчин Жо Ньювендайк, Оросын хоккейчин Сергей Петренко, жүжигчин Максим Виторган, Америкийн жүжигчин Райан Филипп, Бразилын теннисчин Густаво Куэртен, Оросын жүжигчин Алексей Панин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

2005 оны энэ өдөр Монгол Улсын түүхэн дэх анхны газрын тос боловсруулах үйлдвэр болох Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг нээх ёслол Бээжин хотод болжээ.

2006 оны энэ өдөр Эрээн-Замын-Үүдийг холбосон засмал зам албан ёсоор ашиглалтад оров. Эрээн хотоос Замын –Үүд боомт ороход машинаар гурван минут явдаг болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1925 оны энэ өдөр Кызылордод Казахын анхны үндэсний мэргэжлийн театр үүсгэн байгуулагджээ.

1939 оны энэ өдөр Канад Германд дайн зарлав.

1964 оны энэ өдөр Род Стюарт анхны сингл болох «Good Morning, Little Schoolgirl»-оо бичүүлжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, хүүхэд үрчилж авахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөхөд таагүй. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top