УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үйл явц хууль зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэ Үндсэн хуулийг санаачилж, батлах ёстой гэсэн байр суурьтай байна. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө ажиллах хугацааг нэмэх гэж оролдлоо. Тэр нь уналаа. Хэнд ч захирагдахгүй намын тогтолцоог бүрдүүлэх гээд тэр нь ч уналаа. Тэд өөрсдөө мундагтаа унагаад байгаа юм биш. Хэвлэл мэдээллийнхэн сайн ажиллаж байна. Ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Эцсийн дүндээ яаж ч чадахгүй саналаа унагаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа татлаа. Болохгүй зүйлээс цэвэр гарах л оролдлого гэж харж байна. Ерөнхийлөгч ч тэр, парламент ч тэр хууль зөрчсөн төсөл хэлэлцэж байна. Учир нь, нэгэн зэрэг хоёр төсөл хэлэлцэж болохгүй л дээ” гэв.
Түүнчлэн “Дээр нь зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, Ерөнхийлөгч ахалсан. Тэд хоёр биш нэг л төсөл гэж ойлгуулсан. Тэр нэг төсөлд 62 гишүүний, Ерөнхийлөгчийн санал аль аль нь орсон. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэж харж байна. Төсөл байхгүй байж санал асуулга хийнэ гэнэ, тийм зүйл байхгүй. Хэрэв тэд төслөө үргэлжлүүлж хэлэлцэх аваас хууль зөрчинө. Хэрэв та бүхэн анзаарсан бол өчигдөр нэг гишүүн хэлсэн. МАН-ын нөхөд Ерөнхийлөгч дээр орж байгаад гуйж байгаад төсөл санаачилсан гэж хэлсэн. Нэрийг нь нууцалсан. Ерөнхийлөгчийн хэмжээнд хэн очиж ярих вэ. Г.Занданшатар, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нарын хүмүүс болж таарах нь. Үүнийг хэлчихлээ. Үүнээс харахад ямар муухай бохир байдлаар явсан нь харагдаж байна. Ерөнхийлөгч үндэсний хэмжээний комисс байгуулж, шинэ Үндсэн хуулийг санаачлах хэрэгтэй. Энэ чиглэлд явахаас өөр аргагүйд хүрч байх шиг байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Енэ нүкэр одоо болийч.Кэн чамийг тоонийш.Далд орийч, гуйжийна.