ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Өнөөдөр 2019.09.11. Монгол эх оронд маань нар 06 цаг 21 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, аянга цахилгаантай.

Өнөөдөр АНУ-д Эх орончдын өдөр буюу 2001 оны энэ өдөр Нью-Йорк, Вашингтонд болсон халдлагаар амиа алдагсдыг дурсах өдөр тохиож байна. Мөн Аргентинд өнөөдөр Үндэсний багш нарын өдөр бол Этиопт Шинэ он эхэлсний баярын өдөр юм.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Брайан Де Пальма, алдартай дижей, дуучин Моби, Германы хөлбөмбөгч Франц Беккенбауэр, Польшийн жүжигчин Эва Шикульская, Оросын жүжигчин Фёдор Добронравов, Украины хөгжмийн зохиолч Виктория Полевая, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Оросын дуучин Лада Дэнс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1962 оны энэ өдөр «Битлз» хамтлаг анхны сингл «Love Me Do/P.S I Love You»-гаа бичүүлж дуусжээ.

1973 оны энэ өдөр Чилид төрийн эргэлт болов.  Тус улсын Ерөнхийлөгч Альенде амиа хорложээ.

1986 оны энэ өдөр Польшт улс төрийн хэрэгтнүүдийг бүгдийг нь суллав.

1988 оны энэ өдөр Эстонд эстон хэлийг төрийн хэлээр зарлажээ.

1997 оны энэ өдөр бүх нийтийн санал хураалтаар Шотландын иргэдийн дийлэнх нь Лондоноос хараат бус парламент байгуулахыг дэмжив.

2001 оны энэ өдөр Дэлхийн худалдааны төв болон Пентагонд террорист халдлага болсон юм.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, нялхсын хурим хийхэд сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top