Д.Тогтохсүрэн: Санал асуулгыг 17 тэрбумаар явуулах боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ирэх аравдугаар сарын 30, 31-нд ард нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна. Харин ард нийтийн санал асуулгын зардалд нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан юм. Тэгвэл олон нийтийн зүгээс дээрх мөнгийг хэт өндөр гэж шүүмжилж байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Төсөв хэт өндөр гэдэгт санал нэг байна. Одоогоор хяналт хийж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Бүлгийн зүгээс 29 тэрбум төгрөгийг 17 болгох боломжтой гэж харж байна. Засгийн газар, аймаг, сумын зохион байгуулалттай зардал бий. Түүнийг хасна. Сонгуулийн ерөнхий хорооны зардлыг ч тодорхой хэмжээнд бууруулна. Хамгийн бага түвшинд хүргэх боломжтой гэж ярилцаж байна. Ерөөсөө л дөрвөн төрлийн зардал бий шүү дээ. Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хорооны зардал. Хоёрдугаарт, санал тоолох хар машин. Гуравдугаарт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын зардал. Дөрөвдүгээрт, цагдаагийн байгууллагын зардал. Дээр нь санал асуулгын хуудсыг бэлтгэх, хэвлэх, сурталчлах зэрэг УИХ-ын Тамгын газрын багахан зардал бий” гэх тайлбарыг өгч байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шудрага(103.9.89.18) 2019 оны 09 сарын 12

Ингэж иргэдийн татварын мөнгөөр тогтож цацаж болохгүй. Наад санал асуулага чинь зүгээр л шоу. Дүн нь яаж гаррах нь тодорхой. Статистик мэдээгээ яаж худлаа гаргадаг билээ. Яг адилхан. Ингэж мөнгө үрэхээ боль. Наад мөнгөөрөө эмнэлэг сургууль байгуул. Ажлын байр бий БОЛГО тЭГВЭЛ АРД ИРГЭДЭД АРАЙ ӨГӨӨЖТЭЙ БАЙХ БОЛНО.

0  |  0
Зөвийг дэмжигч(103.229.123.103) 2019 оны 09 сарын 12

Нэмэлт өөрчлөлтийн заалтуудыг тусгаж дэмжих, эс дэмжих гэдгийг ард олон нийтийн саналаар тодорхойлж болох юм. Түүнээс өмнө өөрчлөлт оруулах гэж буй заалтуудыг улс орон даяар, бүх ТВ-ээр ссурталчлан таниулах хэрэгтэй. Тэрнээс биш нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг асууна гэвэл мөнгөний гарз биз дээ. Ямар ч үр дүнгүй юм болно.

0  |  0
Привет (103.57.93.116) 2019 оны 09 сарын 11

ОНЫ ЭЦЭСТ ДАЙТАЖ МЭДЭХЭЭР БОЛЖЭЭ. 29 ТЭРБУМ БАЙСНАА 17 БОЛЖ МАН-ЫХАН 12 ТЭРБУМЫГ ИДЭХЭЭР ТОХИРООД БАРИГДАВ. ОШОО ХЯМД ХИЙХ БОЛОМЖТОЙ 8-9 ТЭРБУМ ХАНГАЛТТАЙ

0  |  0
зочин(202.179.27.247) 2019 оны 09 сарын 11

НААД САНАЛ АСУУЛГАА БОЛИОЧЭЭ ХАР МАШИН ТА НАРЫН ДУРЫН САНАЛЫГ Л ТООЛНОО ХАЙРАН ТӨСВИЙН МӨНГӨ ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭЧ ИЧИЖ АМЬДАР АРД ТҮМЭН ТА НАРТ ИТГЭХ НЬ ӨНГӨРСӨН ЗАЛУУЧУУДАД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨЧ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААЧ ЭХ ОРОН БУЗАРЛААД БАЙХЫН ЗАЙЛААЧ

0  |  0
Top