УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудлыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн бөгөөд Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулсан тухай хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно гэж өргөн утгаар нь ойлгоно гэж тайлбарласан. “Дийлэнх” гэдгийг 50+1 гэдэг байдлаар томьёолсон гэдгийг тайлбарлаж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат “Уул уурхайтай холбоотой асуудал дажин боллоо. Тиймээс Үндсэн хуульдаа энэ зүйл заалтыг оруулах ёстой. Стратегийн гэдэг ойлголтыг ойлгох ёстой. Цэрэг армийн хөдөлгөөн, чиглэлийн удирдлага гэсэн утгатай грек үг. Тиймээс гадаад үгийг Үндсэн хуульдаа оруулж явах нь хэцүү. Томоохон хэмжээний эрдсийн нөөц орд гэсэн монгол үгээр орлуулж болж байна. Томоохон ордын ашиглахдаа Монголын ард түмнийг гэрээндээ оруулах уу. Ноён уулаар жишээлэхэд эцэг өвгөдийнхөө булш бунхныг ухдаг улс орон гэж байх уу. Энэ зүйл заалтыг төгс болсон гэж хэдэхгүй. Гэхдээ уул уурхайтай холбоотой заалтыг УИХ-ын гишүүд маань дэмжиж өгөөрэй” хэмээв.
Үүнд байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байгалийн баялагт самар жимс ороод явчих учраас бид газрын хэвлийн баялаг гэж зориуд оруулсан. Стратеги гэдэг үг нь алсын хараа, хэтийн бодлого гэдэг агуулгаар ойлгогддог. Бид алсын хараа, бодлого гэдэг агуулгаар ойлгоод сурсан. Ингэж ойлгоорой” хэмээн хариу тайлбар хийлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 14 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Эргүүгээрээ гайхуулна гэж энэ дээ түмний шившиг төрийн гутамшиг
Гайхамшигтай машин компюторыг бас орчуулаарай арл түмниы хайрт бөхөө
Strateg geed ug ni toli bichig deer bga. Naad sanaagaa buren buten oilguulj uhuulj chadahgui, hel am evlej chadahgui bga bol demii yum yarij olnii tsag urehee boli. Chimeegui l bai
Aaya ter zurgan deerh harts dur torh bur gegeertsen yanztai bnsht, uhaan suusiim bha kkkkk
Маш зөв шүү аваргын хэлж байгаа танд амжилт хүсье
Хирээ мэдээд чимээүйхэн шиг сууж чаддаггүй юм байх даа хэдэн хүүхнийхээ дунд ажлаа зохицуулж чадахгүй байж
Heleed bgaa ni Suhbat bolohoos bish buruu ch yum bhgui l dee
Буруу ойлгожээ. та
Эвии зайлуул даа хэмжээндээ л чадлаараа л сэтгэж байгаа энэ байхдаа. Төв аймгийнхан ийм өрөвдмөөр гэхэд томдох амьтныг сонгож өгсөн дөө .