ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Өнөөдөр 2019.09.12. Энэ оны 255 дахь өдөр. Он дуусахад 110 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 22 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 13 градус, бороотой.

Өнөөдөр НҮБ-ын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны өдөр. Мөн Кабо-Вердед өнөөдөр Үндэсний баярын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал Германы хөгжмийн зохиолч Ханс Флориан Зиммер, Болгарын жүжигчин Аня Пенчева, Литвийн биатлонч, дэлхийн хоёр удаагийн аварга Альгимантас Шална, Францын дуучин Милен Фармер, Америкийн жүжигчин, «Эмми», «Грэмми»-ийн шагналт Луи Си Кэй, Хятадын сагсан бөмбөгч Яо Мин, Шведийн дуучин Петра Марклунд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр Латви, Литва, Эстон улс төрийн холбоо байгуулжээ.

1943 оны энэ өдөр Отто Скорцени Бенито Муссолиниг суллуулав.

1963 оны энэ өдөр Их Британийн хит парадад «Битлз» хамтлаг «She Loves You» дуугаараа нэгт жагсжээ. Энэ дуу жагсаалтыг удаа дараа тэргүүлсэн байдаг.

1989 оны энэ өдөр Москвад «Память» нийгэмлэг анхны жагсаалыг хийжээ.

2002 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Америкийг дахин ЮНЕСКО-гийн гишүүн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэд ЮНЕСКО-гоос 18 жилийн өмнө гарсан байжээ.

2007 оны энэ өдөр Филиппинийн Ерөнхийлөгч Жозеф Эстрадад бүх насаар нь хорих ял оноов.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд буужээ. Бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Харин хүүхэд үрчилж авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top