ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан яг одоо гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт "Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж олгож болдоггүй юм уу" гэж асуулаа. 

Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн тухай ярьж байна. Ямар нэгэн улсын эрх ашгийг түрүүлж тавьдаггүй байгууллага. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж зээл гаргаж болохгүй. Учир нь, Хөгжлийн банкаар дамжиж гарч байгаа зээл бол эрсдэлтэй. Хөгжлийн банкнаас гаргасан 700-аад тэрбум төгрөг муу зээлд багтчихсан. Энэ агуулгаараа дэмжих боломжгүй байдаг. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын мөнгө нь алдагдалтай сан. Мөнгө нь богино хугацаатай, хөрвөх чадвар шаардагдана. Энэ хоёр сангийн мөнгийг Хөгжлийн банкинд өгч зээл гаргах ямар ч боломж байхгүй" гэх тайлбарыг өгөв.

Харин нэмэлт нэг минутын эрхээ авсан УИХ-ын гишүүн М.Билэгт "Засгийн газрын дэргэдэх банк хамгийн найдваргүй гэдгийг хэллээ. Найдвартай нь хувийн хэвшлийн банк байдаг болж таарлаа. Өнөөдөр төрийн албан тушаалтнууд ямар хариуцлагагүй байдаг юм гэдгийг хэлж байна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top