УИХ-ын чуулганы хуралдааныг ЦАГ СУНГАЖ хуралдуулахаар боллоо 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааныг 15.00 цагт товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсан тул 17.00 цагийн үед эхлүүлсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх шаардлагатай таван асуудлыг хэлэлцэж дуустал чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгаж хуралдуулах шийдвэрийг гаргалаа. Тэрбээр "Өнөөдрийн зээлийн таван хэлэлцээрийг хэлэлцэж дуустал хуралдааныг сунгаж байна" хэмээн тодотгосон юм.

Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн Ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top