ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Өнөөдөр 2019.09.13. Энэ оны 256 дахь өдөр. Он дуусахад 109 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 23 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 14 градус, үүлшинэ.

Өнөөдөр Маврикид Инженерийн өдөр бол ОХУ-д Программистуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Латвийн Ерөнхийлөгч асан Гунтис Улманис, Английн жүжигчин Жаклин Биссет, Оросын хөгжмийн зохиолч Олег Кваша, Америкийн гитарчин Дэйв Мастейн, Шведийн модель Эмма Виклунд, Италийн хөлбөмбөгч Фабио Каннаваро, Германы хөлбөмбөгч Томас Мюллер нар юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1736 оны энэ өдөр Челябинск хот байгуулагджээ.

1902 оны энэ өдөр Их Британид анх удаагаа буруутныг тогтооход хурууны хээ ашигласан байна.

1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн, бактериологич Александр Флеминг анх удаагаа пенициллинийг нээснээ нийтэд зарлав.

1965 оны энэ өдөр АНУ-д “Битлз”-ийн алдарт “Yesterday” сингл гарчээ.

1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицхак Рабин нар Палестины автономыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байв.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна гэж дорнын зурхайд буужээ. Тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд таагүй. Хол газар явах бол баруун хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top