Д.Эрдэнэбат: Төсвөөс бусад хуулийг хэлэлцэх шаардлагагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдаж, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа.

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Ирэх намрын чуулганаар Монгол Улсын төсвөөс бусад хуулийг хэлэлцэх шаардлагагүй. Учир нь, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэдэг утгаараа хуулиудыг өөрчлөх шаардлага байхгүй. Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулахаа шийдээгүй, дэмжигдэх эсэх нь шийдэгдээгүй байхад ийм их хуулийг оруулж ирж байгаа нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Хуучин байгаа Сонгуулийн тухай хуулиа задалж болох юм. Үндсэн хууль нь өөрчлөгдөөгүй байхад урьдчилсан байдлаар хэлэлцэнэ гэж болохгүй. Хуулийн бэлтгэлийг л хангах тухай ярих ёстой. Манайхаас эдийн засгийн ач холбогдолтой олон хуулийн төслийг өргөн барьсан. Тэр нь нэг ч байхгүй байна. Ард нийтийн санал асуулгын тогтоол чинь хэзээ эцэслэн батлагдах юм. Иргэдийн хүсэн хүлээж байсан тогтолцоо чинь агшчихсан. Хэр их хэмжээний зардал гарах нь ч тодорхойгүй байна. Энэ маягаараа та нар ирэх аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл чимээгүй бултчих гээд л байна даа" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(202.179.26.250) 2019 оны 09 сарын 13

HUJAA

0  |  0
Top