“Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Олон улсын ардчиллын өдөр /2019.09.13-15/ тохиож байна. Ардчилсан намын санаачилгаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Ойн өдрийг тохиолдуулан  “Ардчиллын замаар 30 жил – Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал, Сүхбаатарын талбайд "Ардчиллын түүх боть-I" номын нээлт, фүүд фестиваль, ховор автомашины үзэсгэлэн, "Big Laser show", рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолт болох юм.

Ойн өдрийн арга хэмжээ тохиолдуулан  “Ардчиллын замаар 30 жил – Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурлаар эхэллээ.

Бага хуралд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “     Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орон ардчилсан хөгжлийнхөө явцад олон саад бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч тэдгээрийг амжилттай даван туулсаар өнөөдрийн энэ өдөртэй золгож байна. Бидний оносон маань алдсанаасаа хавьгүй илүү байсан. Бид анхнаасаа парламентын хэлбэртэй ардчилсан тогтолцоог сонгосон бөгөөд олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгуулийг тогтмол хугацаанд явуулж, сонгуулийн үр дүнгээр олонхи болсон улс төрийн хүчин нь засгийн эрхээ барьж, сонгогчиддоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг явдал өнөөдөр манай нийгмийн амьдралын хэв маяг болон тогтлоо. Парламентын ардчиллын энэхүү тогтолцоо хэдийгээр засаж сайжруулах, өөрчилж шинэчлэх зүйл ихтэй ч гэсэн өнгөрч буй 30 жилийн туршид олон намын тогтолцоо, олон ургалч үзэл, хүний эрх, үндсэн эрх чөлөө, чөлөөт ардчилсан сонгууль зэрэг ардчиллын тулгуур зарчмуудыг хадгалан авч үлдэх, дэлгэрүүлэн хөгжүүлэх үндэс суурь, гол баталгаа нь болж ирсэн юм гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэсэн юм.

Мөн онол практикийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.173) 2019 оны 09 сарын 13

лай ланчиг өгсөн

0  |  0
Top