УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх аравдугаар сард нээлтээ хийх 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын тухай хуулийн 15.2-т "Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ урьдчилан хэлэлцэж тогтооно" гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдаж, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 14 саналын 10-ыг нь, УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн 23 саналын гурвыг нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараас ирүүлсэн 15 саналын тавыг нь хассан байна. Монгол Улсын Засгийн газраас 82 санал ирүүлснээс долоон төслийг нь буцаалаа" хэмээн тодотголоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319