ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 09 сарын 16

Өнөөдөр 2019.09.16. Энэ оны 259 дэх өдөр. Он дуусахад 106 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 27 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 15 градус, үүл багасна.

Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр. Папуа Шинэ Гвинейд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Малайз болон Мексикт Зэвсэгт хүчний, Казахстанд Ээжүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Их Британийн рок хөгжимчин, «Small Faces», «The Faces», «The Who»-гийн бөмбөрчин Кенни Жонс, Америкийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Микки Рурк, тус улсын илбэчин Дэвид Копперфильд, жүжигчин Женнифер Тилли, дуучин Ник Жонас, Ричард Маркс, Оросын дуучин, улстөрч Андрей Разин, Орос, Украины хөлбөмбөгч, дасгалжуулагч Юрий Никифоров нар юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1959 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Алжирын ард түмэнд тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг санал болгожээ.

1963 оны энэ өдөр Малайз улс байгуулагдав.

1975 оны энэ өдөр Папуа Шинэ Гвиней Австралиас тусгаар тогтножээ.

1976 оны энэ өдөр дэлхийн олон удаагийн амжилт тогтоогч, дэлхийн аварга, усан доогуур шумбагч Шаварш Карапетян 10 метрийн гүнээс 20 хүнийг аварсан байна. Троллейбус ус руу унаснаас болж тэд живж байсан аж.

1983 оны энэ өдөр жүжигчин Арнольд Шварценеггер Америкийн иргэншил авчээ.

1987 оны энэ өдөр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах тухай Монреалийн протоколыг бичив.

1998 оны энэ өдөр «Нотр-Дам де Пари» хөгжимт драм тавигджээ.

2000 оны энэ өдөр Сиднейд XXVII Зуны Олимп нээлтээ хийв.

2009 оны энэ өдөр 62 настай Юкио Хатояма Японы Ерөнхий сайд болж байлаа.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, лус тахих, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухахад таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top