Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдад үзүүлэх ТЭЗҮ нь боловсруулагдсан төсөл алга

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас дараах зүйлийг тодрууллаа.

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна. Энэ ч утгаараа "Тавантолгой" компани ашигтай ажиллаж байна гэх сайхан мэдээ бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа. Ер нь, Тавантолгой компани ашиг орлогын хувьд ч сайн байна. Зорилго бол 2.1 ихнаяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм. Ганц боомтоор гарч байгаа учраас нүүрсний борлуулалтад сөрөг тал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ яамны зүгээс нэлээд бодлоготой алхам хийсний хүчинд өдөрт 100-1100 тонн нүүрсийг тогтмол гаргаж байна. 

Улсын төлөвлөгөөгөөр бол ондоо багтаж 42 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Төлөвлөгөө гэдэг нь биелүүлэх ёстой үүрэг. Жишээ нь, Өмнөговь аймгийн баруун хилээр Нарийн сухайтын бүлэг ордоос нүүрсний экспорт дангаараа гардаг байсан. Гэхдээ борлуулалт, тээвэрлэлтийн хувьд асуудалтай байгаа нь үнэн. Уурхайн аж  ахуйн нэгж ч энэ талаар санал, хүсэлтээ ирүүлсэн. Энэ жилийн хувьд "Эрдэнэс тавантолгой"-д гол ачааг үүрч байна. Төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн бодолтой байгаа. 

-Удахгүй "Дисковер Монголиа" болох гэж байна. Үүнд хэр өндөр ач холбогдол өгч байна вэ?

-Гадны хөрөнгө оруулагч, тэдэнд эерэг мессеж өгөх нь чухал. Ерөнхий сайд ч хэлсэн. Хууль бус олбордолт, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцно. Хуулийн хүрээнд орон нутагтайгаа хамтарч ажилладаг, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг, татвараа төлдөг, байгаль орчинд нөхөн сэргээлтээ хийдэг аж ахуйн нэгжийг бодлогын хувьд тууштай тэмцэж явна.

Энэ мэтчлэн эерэг, зөв мессежийг олон улсын хөрөнгө оруулагчид, ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадны аж ахуйн нэгж бий. Зөвхөн Оюутолгойгоор зогсохгүй. Уул уурхайн салбарын бодлого, Засгийн газрын бодлогын түвшинд ажиллах аж ахуйн нэгжүүдэд зөв мессеж өгөхөөр бэлтгэж байна. Жил бүр тогтмолжуулж бүс нутгийн хэмжээнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдаа тогтвортой, аль болох нээлттэйгээр явуулахаар бэлдэж байна. 

-Энэ үеэр гадны хөрөнгө оруулагчдад танилцуулах шинэ төсөл бий юу?

-Техник, эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан төсөл хараахан алга. Цаашид гарна гэж тооцож байна. Ялангуяа хүнд аж үйлдвэрийн хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Үүнтэй уялдуулж хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг татах бүтээн байгуулалтын ажил хийнэ.

Жишээ нь, Оюутолгойтой дүйх зэсийн орд байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс байгалийн баялгын асар их нөөцтэй. Тиймээс төрийн зөв бодлогоор гаргаж ирэх шаардлагатай. Өмнөх алдаагаа давтаж болохгүй.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahahaha (185.39.141.46) 2019 оны 09 сарын 17

hurungu oruulahch iin ner barisan garuud . haanch baigaa yum ter hurungu oruulagch ni .. hede ashig haisan .. olsonoo . tird shurgaalsan deremchidiin hyanaltan door . ogt shaalguulaalgvi hileer gargah .. . oyu tolgoin bayjmal neriin door .. alt ugaaj gargan avch bui talaar ch medeelel bn

0  |  0

Бор-Өндөр(66.181.187.227) 2019 оны 09 сарын 17

Дурак минь ”Уул уурхай” гэж донгосохоо азна Застегнись !!!!!!!!

1  |  0
Привет (66.181.182.184) 2019 оны 09 сарын 17

СУМЪЯАБАЗАР АА ИРЭЭДУЙ ЦАГ ДЭЭР ЮМ ЯРИХАА БОЛЬ ДОО. ЯАСАН НОГОО ХУРЭЛСУХ ТА 2-ЫН ОДОРЖИН ШОНОЖИН МАГТААД РЕКЛАМ БОЛООД БАЙСАН ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭР. ДУТУУ ХОРОНГИЙГ ОЛОХОО БОЛЬСОН УУ

0  |  0
Top