Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгт Монгол Улсын Засгийн газрын харъяа яам, агентлаг, төрийн өмчит байгууллагууд оролцон иргэд, харилцагчдадаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2800 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн банк нь тус өдөрлөгийн үеэр Сурагчийн карт, Кредит карт, Гялсбанкны үйлчилгээгээ харилцагчдадаа санал болгон оролцож байна.
Төрийн банкны Сурагчийн карт нь таны хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн боловсон хэрэглээг бага наснаас нь төлөвшүүлэхэд тусална.
Кредит карт нь хэрэгцээтэй үедээ банкнаас олгосон зээлийн лимитийн хүрээнд олон улс болон дотоодод төлбөр тооцоо гүйцэтгэж зарцуулалтын тодорхой хувийг сар бүр эргэн төлөх нөхцөлтэй олон улсын виза карт юм.
Гялсбанк нь таны цаг завыг хэмнэх дараах боломжуудыг олгоно. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )