УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсэг байгуулах тухай 191 тоот захирамж гаргажээ. Ингэхдээ парламентын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг түр хязгаарласан 184 тоот захирамжаа цуцалжээ.
Харин УИХ-ын даргын 191 тоот захирамжид "Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай төслийг баталсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг томилжээ. Түүнчлэн энэхүү захирамжаар УИХ-ын гишүүд энэ сарын 23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг чиглэл болгосон аж.
Сэтгэгдэл ( 3 )
Kim jon un
Kim jon un
Ene gej estoi sulhan chadvar muutai hyn yum aa neg l bihs ee yg yrianch logikgyi er oilgogdohgyi yum yaj darga hiigeed baidgiin bol.