О.Баасанхүү: УИХ-ыг тараах цуурхлыг зориудаар тарааж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

УИХ-ын тарааж, ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудалд улс төрийн гуравдагч хүчин болох МАХН-ыг төлөөлж парламентад суугаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ыг тараах тухай цуурхлыг зориудаар тарааж байна. Түүнийг нь хэвлэл мэдээллийнхэн болон бусад гишүүд нэн даруй өлгөж аваад дэвэргэх ёстой болж таарлаа. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч тун удахгүй Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралд очно. Мэдээж ах нартаа загнуулна. Тиймээс л МАН-ын 12 нөхөр суугаад ярьсан юм билээ. Нэг их эх оронч зан гаргаад байх зүйл байхгүй. Хүн худлаа ярьж болно. Гай болохоор худлаа ярьж болохгүй шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Хэрэв УИХ-ыг тараах нь үнэн бол тогтоолоо бариад ороод ир л дээ. Хэрэв МАН ийм шийдвэр гаргаж байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй. Үнэхээр тийм 34 хүн байгаа бол өргөдлөө өгчих хэрэгтэй. УИХ чадамжгүй бол тарах хуультай биз дээ” гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(202.9.43.19) 2019 оны 09 сарын 18

МАШ ҮНЭН ЭНЭ БАЛАЙД ДАХИН БОЛОМЖ БАЙХГҮЙ ГЭДГЭЭ МАШ САЙН МЭДЭЖ БГАА ХӨА ХА ХА

0  |  0
үнэн(103.9.89.18) 2019 оны 09 сарын 17

Баасан хүү их хурал тарж өөрөө хоосон хоцрохоос үхтлээ айж байна. Одоо түүнд дахиж сонгогдох боломж байхгүй учир их бачимдаж байна.

0  |  0
зочин(49.0.147.33) 2019 оны 09 сарын 17

олны үг ортой.мэдлэг чадвар нь хүрэхгүй бол болих хэрэгтэй.ядаж хуралдаа сууж байх,төлөөлөөд ирсэн гэдгээ ядаж мэдэрмээрдээ

0  |  0
Top