Өнөөдөр 2019.09.18. Энэ оны 261 дэх өдөр. Он дуусахад 104 өдөр үлдээд байна.
Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 21 градус, багавтар үүлтэй.
Өнөөдөр Дэлхийн усны хяналтын өдөр. Азербайжанд өнөөдөр Үндэсний хөгжмийн өдөр бол Хорватад Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн улстөрч Роберт Бэннет, Оросын нисгэгч, эрдэмтэн Валентина Пономарёва, Португалийн Ерөнхийлөгч асан Жоржи Сампайю, Английн хөлбөмбөгч Питер Лесли Шилтон, Чехословак, Канадын хоккейч Петер Штястны, Францын зохиолч Бернард Вербер, Америкийн дугуйн уралдаанч Лэнс Армстронг, Америкийн жүжигчин Жэймс Марсден зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1958 оны энэ өдөр БНМАУ-ын Х.Чойбалсангийн нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайванийн эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийжээ. Империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайванийн эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээв.
1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхийлөгчийн нэгдүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1932 оны энэ өдөр Хижаза болон Нежда Абдель Азиз ибн Сауд хаан хоёр хаант улсаа нэгтгэжээ. Тус улс Саудын Арабын хаант улс нэртэй болов.
1934 оны энэ өдөр ЗСБНХУ Үндэстнүүдийн лигт орж байлаа.
1947 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ. Энэ өдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчин зэвсэгт хүчний тусдаа салбар болов.
1976 оны энэ өдөр Мао Зэдуныг оршуулжээ.
1981 оны энэ өдөр Франц улсад цаазын ялыг хориглов.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд буужээ. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийхийг цээрлэ. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )