ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Өнөөдөр 2019.09.19. Энэ оны 262 дахь өдөр. Он дуусахад 103 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 31 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, үүлшинэ.

Өнөөдөр Чилид Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Английн жүжигчин, “Оскар”-ын шагналт Жереми Айронс, Украины хөлбөмбөгч% дасгалжуулагч Михаил Фоменко, Их Британийн супер модель Твигги, Америкийн дуучин, «The Runaways»-ийн гишүүн байсан Лита Форд, Шотландын найруулагч Пол Макгиган, Украины биатлонч Юлия Жима зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1924 оны энэ өдөр Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1944 оны энэ өдөр Москва хотноо Финланд, ЗСБНХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулжээ.

1958 оны энэ өдөр Элвис Пресли Германд цэргийн алба хаахаар явав.

1969 оны энэ өдөр “Ми-24” нисдэг тэрэг анхны нислэгээ хийжээ.

1982 оны энэ өдөр Скотт Фалман инээсэн эможийг цахим сүлжээнд хэрэглэхийг санал болгож байв.

2006 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болжээ.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна гэж дорнын зурхайд буужээ. Гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр буян номын үйл хийх, шинэ гэр, байр авах, хишиг, даллага дуудуулах, мал худалдаж авахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top