ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Өнөөдөр 2019.09.20. Энэ оны 263 дахь өдөр. Он дуусахад 102 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 19 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Балбад Үндсэн хуулийн өдөр, Тайландад Үндэсний залуусын өдөр, Германд Хүүхдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Италийн жүжигчин Софи Лорен, Америкийн кино зохиолч, продюсер Жорж Мартин, Францын жүжигчин Сабина Азема, Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэл Селайя, Америкийн жүжигчин Гэри Коул, Оросын дуучин Андрей Державин, Шведийн хөлбөмбөгч Хенрик Ларссон, Оросын холимог тулаанч, UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов, Канадын хоккейч Жон Таварес нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1929 оны энэ өдөр БНМАУ-ын 14 дүгээр Бага хурал хуралджээ.

1944 оны энэ өдөр Ард нийтийн цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдав.

1960 оны энэ өдөр Монгол, Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо “БНМАУ-д тусламжаар барилга барих БНХАУ-ын барилгын ажилчдын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1990 оны энэ өдөр Өмнөд Осет Гүржээс тусгаар улс болжээ.

1992 оны энэ өдөр Францын иргэдийн дийлэнх нь бүх нийтийн санал хураалтаар улсаа Европын холбоонд оруулахыг дэмжив.

1993 оны энэ өдөр Азербайжаны парламент Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд орохыг дэмжжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр бүтээл туурвих, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, бүжиг наадам хийх, хур оруулах, дарханы үйлд сайн. Харин шинэ хувцас эсгэх, авах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top