Г.Занданшатар сайдын хобби

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

 Улс төрчдийн ихэнх нь анд, моринд, буунд, машинд хоббитой гээд л ярьж суугаа харагддаг. Гэхдээ тэдний дунд хамгийн сайхан хоббитой нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар. Тэрээр цэцэг тарих хоббитой. Тэр ч утгаараа эрхэм сайд амьдардаг гэрээ, албан тасалгаагаа янз янзын сайхан цэцэгсээр цэцэгжүүлсэн байдаг аж. Харин саяхнаас тэрбээр эрхэлсэн яамаа цэцэгжүүлэх аянд гарч Монгол Улсын орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Хайтан” цэцгийн клубтэй хамтарч сургалт зохион байгуулжээ. Энэ нь ч яамных нь ажилчдад тун их таалагдсан сурагтай. Тэгэхээр цэцэг тарих хоббитой цэцэгчин сайдын хүсэл бага багаар биелэхэд саад учрахгүй нь бололтой. Яагаад гэвэл тэр хамгийн гэгээлэг хоббитой нэгэн.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top