Эймсберид хордсон британи эр Оросын эсрэг нэхэмжлэл гаргана

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 22

Их Британийн Эймсбери хотод үл мэдэгдэх бодист хордсон британи эрэгтэй шүүхэд Оросын эсрэг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна. Тэрбээр өөрийгөө мэдрэл саажуулдаг бодист хордсон гэж үзэж байгаа аж. Чарли Роули нөхөн төлбөрт нэг сая фунт стерлингийг нэхэмжлэх хүсэлтэй байгаа гэнэ. “Энэ явдал миний амьдралд маш хүчтэй нөлөөлсөн. Би шударга ёсыг хүсэж байна” гэж тэрбээр “Mirror” сонинд ярьжээ.

Түүний өмгөөлөгч хордсон бодисын нөлөөнөөс болж Чарли их зовж байгаа талаар ярьсан байна. Мөн үнэнийг мэдэхийг хүсэж байгаа гэжээ.

ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайд Александр Яковенко өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд Чарли болон түүний ах Мэттью нартай уулзжээ. 2018 оны долоодугаар сард Их Британийн Эймсбери хотод хоёр хүн үл мэдэгдэх бодист хордсоны улмаас нэг нь эмнэлэгт амьсгал хураасан бол нөгөө нь болох Чарли Роули долоодугаар сарын 20-нд эмнэлгээс гарсан аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оо(122.201.22.205) 2019 оны 09 сарын 25

Энэ англичууд үнэн тэнэг хүмүүс байхымаа хаха

0  |  0
teneglel(64.119.26.48) 2019 оны 09 сарын 25

ene baruuniihanii teneglel haan ochij duusah boloo.. jijeg muu aralaa delhiin tob geed bodson mal bnaa.. ih gvren baihaa boliod udaj bnaa naad araliinhan chin..

2  |  0
Top