ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Өнөөдөр 2019.09.23. Энэ оны 266 дахь өдөр. Он дуусахад 99 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 36 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхгүй байх явдалтай тэмцэх олон улсын өдөр. Литвад өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Киргизэд Киргиз хэлний өдөр, Саудын Арабд Үндэсний баярын өдөр, Брунейд багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Шведийн зохиолч Пер Улов Энквист, Оросын зохиолч, нийтлэлч Эдвард Радзинский, Польшийн жүжигчин Януш Ежи Гайос, Испанийн дуучин Хулио Иглесиас, Америкийн рок хөгжимчин Брюс Спрингстин, Италийн хөлбөмбөгч Паоло Росси, Оросын волейболч Сергей Тетюхин нар юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1923 оны энэ өдөр Болгарт Есдүгээр сарын бослого эхэлжээ.

1937 оны энэ өдөр хойд хөршийн Архангельск, Вологодск муж байгуулагдав.

1981 оны энэ өдөр Канадын Квебекд англи хэл дээрх зурагт хуудсыг хориглож байжээ.

1989 оны энэ өдөр азербайжан хэл Азербайжан улсын албан ёсны хэл болов.

2002 оны энэ өдөр Бельгид хүнд өвчтэй хүмүүсийн нас барахын өмнөх өвдөлтийг хөнгөвчлөх үүднээс өөрсдийнх нь хүсэлтээр нойрсуулах тухай хуулийг баталжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр сүм дуган сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн бол газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top