ОХУ, Монголын улс төрчид хогийн савны нээлтэд ч оролцдог

2019 оны 09 сарын 23

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрны цахилгаан болон сантехникийн зангилаа хэсэгт иж бүрэн засвар хийсэнтэй холбогдуулан Элчин сайд Б.Дэлгэрмаа тууз хайчилсан нь энэ оны эхээр олны дургүйцлийг ихэд хүргэсэн билээ.

Тэгвэл энэ сарын 20-нд ОХУ-ын Башкирт автобусны буудлыг ёслол төгөлдөр нээжээ. Ардатовка тосгонд 100 мянган рублиэр шинэ автобусны буудал барьсан байна. Энэ чухал үйл явдлыг тэмдэглэхээр депутат, тосгоны багш, сурагчид цуглан, тууз хайчилжээ. Туузыг тосгоны дарга, ач хүүгийн хамт хайчилсан байна.

Манай хоёр ард түмэн үнэхээр ах дүү гэдэг нь ийм зүйл дээр харагддаг. ОХУ, Монголын улстөрчид хогийн савны нээлтэд ч оролцдог. Магадгүй манайхан Орос ахаасаа энэ занг нь сурсан ч юм билүү.

УИХ-ын сонгууль ойртоод ирэхээр улстөрчдийн зурагтаар гарах хүсэл нь арзганаж, машин зам, цэцэрлэг, сургуулийн нээлт гээд юунд ч хамаагүй оролцоод, тууз хайчлаад эхэлдэг хуучтай билээ.

1. Тверь мужийн Оленинский дүүргийн Холмец тосгонд дүүргийн дарга Олег Дубов баяр ёслолын байдалтайгаар гудамжны гэрэл нээсэн.

2. Мөн энэ дарга буюу Олег Дубов хэдэн жилийн өмнө Мирный тосгонд хогийн савны тууз хайчлах ёслол зохион байгуулж байв. 

3. Красноярск хязгаарын Канск хотын түшмэлүүд машины зогсоолын ёслолыг улаан тууз, цэцэг, оргилуун дарстай, сүр жавхлантай хийсэн билээ. 

4. Псков хотын Пушкиногорск дүүрэгт дотуур байрны модон хашааг ёслол төгөлдөр нээсэн. Энэ хашааг барих зардлыг 7 жил гаргаж чадаагүй байжээ. 

5. Воркут хотын шинэ замын нээлт. (2015).

6. 2016 оны наймдугаар сарын 15-нд Новокузнецкт болсон хогийн савны нээлтийн ажиллагаа. 

7. Комигийн Корткерост автобусны буудал нээж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлгэрмаа(59.153.87.250) 2019 оны 09 сарын 30

Монголчууд бас орост л байхдаа тэгсэн байна

0  |  0
хэхэ(77.38.148.28) 2019 оны 09 сарын 30

хэхэхэхэхэхэхэхэхэхэхэхэхэ

0  |  0
Иван(202.131.233.10) 2019 оны 09 сарын 23

ХАХАХАААААААААААААААААА

0  |  0
Top