“Тапа” хар салхи Өмнөд Солонгосыг дайран өнгөрөв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Японы газар нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд дайран өнгөрсөн “Тапа” хар салхи БНСУ-ыг ч тойрсонгүй. Хар салхины улмаас олон зуун нислэг цуцлагдаж, хүмүүс гэмтэж бэртсэн байна. Салхины улмаас учирсан хохирлыг зохицуулахаар ажиллаж байгаа талаар Өмнөд Солонгосын Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагаас мэдээлжээ. БНСУ-ын өмнөд нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд хар салхины улмаас 30 хүн гэмтсэн талаар албаныхан мэдээлсэн байна.

Мөн замууд үерийн усанд автаж, хэд хэдэн барилга байгууламж эвдэрч сүйджээ. Гэхдээ өнөөдөр өглөө /2019.09.23/-нөөс эхлэн нислэгүүд хэвийн үргэлжилж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top