“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлийнхээ үеэр “Босоо хөх Монгол” ТББ-ын үйл ажиллагааг товч танилцуулав.
“Босоо хөх Монгол” ТББ байгууллага байгуулагдсан цагаасаа хойш хууль бусаар ухаж сэндийчээд байгаа 120 гаруй уурхайг хаалгаж ажиллажээ. Мөн хууль бус ажиллагаа явуулсан гадаад, дотоодуудын компаниудаас 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахад тусалсан байна. Мөн Дорнод аймгийн гурван сумын газар нутгийг хамарсан газрын тосны хайгуулын лицензийг цуцлуулсан тухай Ц.Баяраа хэлэв. Архангай аймгийн Цэнхэрийн алтны уурхайн үйл ажиллагааг зогсоох, Ноён уулаа авч үлдэх тэмцэлд ялалт байгуулахад “Босоо хөх Монгол” ТББ-ынхан идэвхтэй ажиллажээ.
“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа дээрх мэдээллийг өгснийхөө дараа “Эх орон газар шорооныхоо эзэн нь байя” илтгэлээ үргэлжлүүлэв.
Тэрбээр “Манай төрийн бус байгууллага 30 мянган гишүүн, 240 мянган дэмжигчидтэй. Бид эх орныхоо төлөө тэмцэхдээ олон золиос гаргаж байсан. Сайнаараа ч дуудуулж байсан, муугаараа ч дуудуулж байсан. Бид зорилгоосоо ухрахгүй, худалдагдахгүй. Бид бол эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл. Монголчууддаа хандаж хэлэхэд, өнөөдөр бидний дээр нь алхаж байгаа газар бол хүчирхэг өвөг дээдсээс минь өвлүүлж үлдээсэн ариун нандин зүйл. Газар шороон дээрээ бид алхах эрхгүй байгаа бол бид эх оронгүй болсон гэсэн үг. Тэгвэл өнөөдөр монгол хүн тааваараа сайхан байгалиараа аялахад хүнд байна. Монгол хүний эрх чөлөө хумигдаж байна. Яагаад гэвэл уудаг ус хордож, махыг нь иддэг малын бэлчээр талхлагдаж байна. Монгол хүний генийн сан алдагдлаа. Бид өр шиг, өвчин зовлонд нэрвэгдсэн байна. Бид яагаад хөгжихгүй байна вэ. Яагаад монгол хүн өнөө, маргаашаас цааш харж чадахгүй байна вэ. Би та бүхэнд нэг л зүйл хэлье. Эх оронч хүний нэр цэвэр байдаг юм. Үр хойч нь тэднээр бахархдаг юм. Тиймээс бүгдээрээ эх оронч байцгаая. Ухаант өвөг дээдэс минь бидэнд энэ газар шороог өвлүүлж үлдээсэн шиг бид үр хойчдоо бүрэн бүтнээр үлдээх сэтгэлтэй байх ёстой” хэмээв.
“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Чингис хотноо үргэлжилж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 8 )
Дорнот чинь аль хэдийнээ Хятадын эзэмшил газар болчихсон байна.
Заасс чи хэзээ нээх газар шороо гэдэг болчихоов тийм л юм бол орхоны хөндийг сийчиж байхад дугарах чинь яагаав есүсийн пастор хийж хүмүүсийн толгойг эргүүлж явсан чинь саяхан шүү худлаа шантаажны хэдэн юмнууд нийлчээд эх орон газар шороо гэж гэнэ үнэн юм үнэнээрээ сайхан ингэж тэмцэж байгаа нэртэй хэдэн халтар төгрөг авчихал санаатай биздээ
deerh muulj bga hvmvvs oilgohgvi bol tanar hujaa shvv bi demjij bn.mongol tsus tsewer baiga.
балиар шантаажлагчид бас болоогүй мөнгө нэхдэн хэдэн халтар сэтгүүлчтэйгээ нийлнэ ха хаа хаа
энэ хэдэн юм чинь хятадуудыг шантаажлаад заримтай нийлээд заваараад явж байдаг юм биш үү балиар юмнууд
Уул уурхайнханыг шантаажилж хэдэн төгрөг авснаа хэлээч
Амжилт хүсье.
хаха элэг хөшлөө хэдэн халтар төгрөгний төлөө явж байгаа биз дэ чи