“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотод үргэлжилж байна.
Тост, тосон бумбын төлөөх жишиг тэмцлийн үргэлжлэл болсон тус хэлэлцүүлэгт Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт” сэдвээр илтгэл тавьсан юм.
Уулын прокурор хэмээгддэг маркшейдерийн мэргэжилтэй инженер Д.Гэрэлгуа “1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд 38 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Уул уурхайн хууль сул байж болох юм. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн оролцоогүйгээр уул уурхайг олборлож байгаа явдал гол асуудлыг үүсгэж байгаа юм. Би инженер хүнийхээ хувьд хэлэхэд даанч яав даа, өвөг дээдэс минь байгаль дэлхийгээ сүйтгэхийг зөвшөөрдөггүй байсан юм шүү гэж хэлмээр санагддаг. Мэргэжлийн хүмүүс уул уурхайг ухаж болно, болохгүй гэдгийг хэлдэг. Ухахдаа ямар арга технологи ашиглахыг нь зааварладаг юм. Уул уурхайд хариуцлага дутагдаж байна. Хариуцлагагүй байгаа нь төрийн алдаатай бодлого” хэмээсэн юм.
“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Чингис хотноо үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )