Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийт 96 төсөлд 5.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодруулахад “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт нэлээд ажлыг хийсэн. Өнөөдрийн байдлаар төсөл шалгаруулах ажил гурав дахь үе шатандаа явж байна. Нийт 96 төсөлд 5.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ ажил тууштай үргэлжилж байна. Өмнө нь гарын арван хуруунд багтах төсөлд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон гажуудал гарсан. Одоогоор 300 гаруй төсөл бэлэн хүлээж байгаа ч санхүүгийн эх үүсвэр алга. Энэ жил 47 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Энэ оны эхээр тус санд хуримтлагдсан 40 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа” гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
baragduulahni yahavdee..olon jiriin irgediin ajliig vl tooj uurduu huvaldaj avchihaad,,,hudalch honohd ZAILAASAI