Ч.Улаан: Махны үнийг өсгөхгүй байх бодлого барьж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанаас дараах зүйлийг тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхий сайд махны үнийг бууруулах үүрэг өгсөн. Энэхүү үүргийг биелүүлж чадахгүй бол таныг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг давхар анхааруулсан санагдана. Яамны зүгээс мах, гурилын үнийг барих, бууруулах тал дээр ямар чиглэл барьж ажиллаж байна вэ?

-Яамны зүгээс гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсын эдийн засаг улирлын шинжтэй. Оны эхний хагас жилд үр тариа, хүнсний ногоогоо тариалдаг. Сүүлийн хагас жилд нь ургацаа хураадаг. Одоо ургацаа хурааж байна. Үр тарианы хураалт 30, хүнсний ногоо 50 орчим хувьтай явж байна. Мал аж ахуйн салбарт ч эхний хагас жилд төл, авч мал сүргээ таргалуулдаг.

Харин эдийн засгийн эргэлтэд оруулдаг мөчлөг одоо л эхэлж байна. Тиймээс мал, мах бэлтгэх, суурин газруудын хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж эхэллээ. Энэ жилийн онцлог нь бүх аймаг, хотод хүн амын гол нэр төрлийн стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгаснаар үнэ, ханшийг өсгөхгүй байх бодлогыг түлхүү барьж ажиллаж байна.

-Иргэдийн дунд БНХАУ-ын ченжүүд махыг их хэмжээгээр худалдаж авснаар махны хомсдол үүсэж, улмаар үнэ нь өсөж байна гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Хэрэв бодитой мэдээлэл бол ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Үнэн. Асуудлыг өргөн хүрээнд судалгаа хийж, шалгалт явуулж байна. Үнэхээр дотоодын зах зээлд гаднын хөрөнгө оруулагчид, хөрөнгөтэй хүмүүс орж ирж махыг их хэмжээгээр авч байгаа. Манай үндэсний үйлдвэрүүд санхүүгийн чадвар муу, хүндрэлтэй байдаг. Тэдэнтэй өрсөлдөж чадахгүй. Нөгөө талаараа мал, мах бэлтгэлийн технологийн горим алдагдсан, гадаад худалдаанд хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагаа доголдсон асуудал бий. Тиймээс үйлдвэрлэлийн гажуудал, доголдлыг арилгана. Зайлшгүй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний экспортыг тууштай нэмнэ. Бүх мах боловсруулах, төхөөрөх үйлдвэрт хяналт, шинжилгээ хийсэн. Бүгдэд нь технологийн түвшнийг нь тогтоож өглөө. Түүнчлэн мах үйлдвэрлэх, экспортлох стандарт шаардлагыг өндөржүүлсэн.

-Таван хошуу малыг амьдаар нь урд хөрш рүү гаргадаг тохиолдлыг бүрэн зогсоосон уу?

-Малыг амьдаар нь  гаргах асуудал байхгүй. Бүрэн зогсоосон. Ер нь ямар ч төрлийн малыг амьдаар нь гаргахгүй.

-Ингэхэд Засгийн газрын хуралдаанаар улаан буудайн урамшууллыг 100 мянган төгрөгт хүргэх шийдвэрийг гаргасан. Ингэх боломж бий юу?

-Засгийн газар нэлээд тооцоо, судалгаатай авч үзсэн. Тэгэхээр үүнийг ирэх оны төсөвт суулгана. Ийм боломж нөхцөл байна гэдгийг хаана хаанаа тооцож, үзсэн. Хамгийн гол нь энэ жил ургацаа хаягдал багатай хурааж авах, чанарын шаардлагад нийцүүлэн үндэсний үйлдвэрүүдэд тушаана. Нийт 23 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зөвхөн улаан буудайн урамшуулалд олгохоор тооцоолж байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл олгоод эхэлсэн байна. Өмнөх зээлийн төлөлтүүд бүрэн төлөгдөж дууссан хэрэг үү?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт нэлээд ажлыг хийсэн. Өнөөдрийн  байдлаар төсөл шалгаруулах ажил гурав дахь үе шатандаа явж байна. Нийт 96 төсөлд 5.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ ажил тууштай үргэлжилж байна. Өмнө нь гарын арван хуруунд багтах төсөлд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон гажуудал гарсан.

Одоогоор 300 гаруй төсөл бэлэн хүлээж байгаа ч санхүүгийн эх үүсвэр алга. Энэ жил 47 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Энэ оны эхээр тус санд хуримтлагдсан 40 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.165) 2019 оны 10 сарын 01

Улаан гэдэг хүн чадалтай эдийн засагч. Гэхдээ хувийн сонирхол ихтэй нам дамжисан ***. Албан тушаалын төлөө амьдрагч хүн. Экспорт хийж мөнгө босгохоос өмнө ард түмнээ бодох сэтгэл дутсан наймаачин. Хүрэлсүхэд мэдлэг чадвар нь хэрэг болох боловч хүн чанар нь гай болж болзошгүй.

1  |  0
Амлалт(66.181.176.244) 2019 оны 10 сарын 01

Энэ зөнөгийн саарал толгойг тайрна гэж Хүрэлсүх сүржигнээд байсан. Махны үнэ тэнгэрт хадаад байдаг. Бушуу тасдаач дээ!

1  |  0
хуц(202.9.43.19) 2019 оны 10 сарын 01

ХӨГШИН УХАНАЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ??? ЧАИАЙГ БАЙСАН ЦАГТ МАХЭЫ ҮНЭ БУУХГҮЙ ШДЭЭ?????

1  |  0
хуц(202.9.43.19) 2019 оны 10 сарын 01

ХӨГШИН УХАНАЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ??? ЧАИАЙГ БАЙСАН ЦАГТ МАХЭЫ ҮНЭ БУУХГҮЙ ШДЭЭ?????

1  |  0
хуц(202.9.43.19) 2019 оны 09 сарын 25

ХӨГШИН УХАНАЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ??? ЧАИАЙГ БАЙСАН ЦАГТ МАХЭЫ ҮНЭ БУУХГҮЙ ШДЭЭ?????

0  |  0
хуц(202.9.43.19) 2019 оны 10 сарын 01

ХӨГШИН УХАНАЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ??? ЧАИАЙГ БАЙСАН ЦАГТ МАХЭЫ ҮНЭ БУУХГҮЙ ШДЭЭ?????

1  |  0
h(103.57.95.42) 2019 оны 09 сарын 25

hujaa nart zgrl hvrgej ugch bgaazdee

0  |  0
Unenbat(103.57.95.238) 2019 оны 10 сарын 01

Mongoloos zail pizdaa mini uheesee ulaanaa

1  |  0
Мах(59.153.113.145) 2019 оны 10 сарын 01

Хятадын мѳнгѳ Монголд сайн ѳсѳж байна даа. Амин чухал хүнсээр нь мѳнгѳ хийгээд.... Монгол тѳр хэдхэн тариаланчдад захирагдан хайрлан халамжилж бизнесийг дэмждэг шигээ махан дээр тийм байгаасай гэж бодох юм. Гурил буудайг бол орлуулж импортоор аваад байж болно. Мах бол ѳѳр үндэсний хүнсний стратегийн асуудал билээ....

1  |  0
зайл(202.21.96.122) 2019 оны 10 сарын 01

Улаан гэж хөгийн хөгшин ухныг заазлаачээ.Энэ хүнээс одоо юу ч гарахгүй ээ зөвхөн өөртөө л ашиг харж цан хугацааг өнгөрүүлж байгаа.

1  |  0
Зочин(202.21.113.238) 2019 оны 10 сарын 01

Махных үнэ тэнгэрт хадаж, Хятадууд зах зээлээс махыг хуугаар нь хамж байхад энэ нөхрийн хэлж ярьж байгаа нь ийм. Сайд хүн гэхэд ямар ч бодлого зохицуулалт, төлөвлөлт алга. Жаахан шинэ сэтгэлгээтэй, шуурхай ажил хэрэгч хүнээ сайд болгооч ээ. Улаан мэтийн хоног хугацаа аргацаасан амьтадаас сайн зүйл хүлээх хэрэггүй.

1  |  0
Монголчууд(103.9.89.18) 2019 оны 10 сарын 01

Хятадын бууны нохой чи худлаа буу хуцаад бай. Чамайг тонилбол махны үнэ шууд бууна.

1  |  1
зочин(103.87.255.78) 2019 оны 10 сарын 01

худалч

1  |  0
Н(1.249.244.193) 2019 оны 10 сарын 01

Махны үнээ буулгаачээ.Махаа авч идэж чадахгүй байхад юун экспорт вэ.Эхлээд идэх хямд махаа бэлдээд дараа нь өөр юм бод

1  |  0
Зочин(66.181.178.203) 2019 оны 10 сарын 01

Энэ хөгшин төгцгийг хурдан зайлуулах хэрэгтэй.

1  |  0
Иргэн(64.119.16.166) 2019 оны 10 сарын 01

Бодлогоо толгойноосоо гаргаж хэрэгжүүлээч ээ. Махны үнэ олигтой буухгүй байгааг харахгүй байна уу.

1  |  0
Top