Монгол Улс Олон улсын ахмадын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ хүрээнд өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.
-Энэ жил ахмадын өдрийг дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д заасан ахмадуудыг нас, хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, орлогын байдал болон бусад статусаас үл хамааруулан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах боломжийг хууль, эрх зүйгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх уриатай тэмдэглэж байна.
-УИХ-аас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байна.
-Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд долоон жилээр нэмэгджээ.
-Цаашид төрөөс та бүхэнд тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлогыг хэрэгжүүлэх ёстой.
-Сайн талаас нь харвал та бүхний ажлын чадамж, ажил гүйцэтгэх чадвар хэвээрээ байна. Сөрөг тал нь насжилтаа дагаад эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн санд таагүй байдал үүсгэх магадлалтай болж байна. Манай улсад төдийгүй дэлхийн олон оронд үүнийг тооцож ажиллах шаардлага үүсэж байна.
-Ахмад настнуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого аж байдлыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж ажиллахаа амлаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ахмадуудыг хүний нөөц биш гэж амьдад нь хүн биш болгож байгаа захирлатай удирдлагын академийг төгсөгч магистар, докторууд мөдхөн л бас хүн ”биш” болох байхдаа. Удирдлагын академи гээчээ учрыг нь олж мэдлэг боловсролын уурхай байлгах талаар ЗГ-ын ХЭГ анхаарч үзүүсэй билээ. Эх орныхоо, дэлхийн түүх, философын талаар тун ч дулимагхан /таг ч гэж болох/ магистер, доктороууд улс оронд юу бүтээж гигүүлэхсэн, ”хэдэн төгрөг өвөртлөөд л” дарга болохын хэнээтнүүд болжээ.
Ахмад настангуудаа хот ,хөдөөгөөр нь ялгаварлан гудуурхаж хотын 55 наснаас дээш, 60 дээш насны ахмад автобусанд үнэгүй явдаг ,хөдөөнийх болпоггүй нь ямар учиртай юм бэ
bulaigaa delgeh herees heterch .. uadaj hugshin hvmvvsiin targiig bazah buzar bas 1 arga