Хоёр Солонгосын цэрэггүй бүсийг Олон улсын энх тайвны бүс болгоё гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох санал тавилаа. Тэрбээр Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганд үг хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн зургаадугаар сард цэрэггүй бүс дэх Панмүнжом тосгонд уулзсан. Энэ нь энх тайвны шинэ үеийн эхлэл болсон” гэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын дэмжлэгтэйгээр Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох хүсэлтэй байна. Мөн АНУ, Хойд Солонгосын удирдагчид дахин том алхам хийнэ гэдэгт найдаж байгаа аж.

Мүн Жэ Ин түүнчлэн хоёр Солонгос хамтран цэрэггүй бүсийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхэд анхаарч ажиллана гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top