Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, дипломат дугаартай автомашиныг Хятад иргэдэд худалдсан хэргээр БНХАУ-д шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн хавар цацагдаж байв. Үүнтэй холбоотойгоор түүнийг энэ оны зургаадугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр эгүүлэн татсан юм. Д.Мөнх-Эрдэнэ “NTV” телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, болсон явдлын талаар болон Монголын дипломат албанд улстөрчид, эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ томилдог болсон тухай илэн далангүй ярилцав.
Тэрбээр автомашин худалдан борлуулсан гэх асуудлын тухайд “Монгол Улсаас дипломат төлөөлөгчийн газарт суугаа төлөөлөгч нь татваргүйгээр автомашин оруулж, унаж хэрэглэх эрхтэй. Монголд суугаа бусад бүх орны төлөөлөгчид ч ийм эрх бий. Венийн конвенцод энэ тухай тодорхой заасан байдаг. Энэ олгогдсон эрхээ эдэлсэн. Гэхдээ би Монголоос аваачсан “Range Rover” маркийн автомашинаа бусдад шилжүүлсэн, зарсан асуудал байхгүй. Энэ бол миний албан тушаалыг авах гэсэн гүтгэлэг байсан. Би Монгол Улсын нэр хүндийг унагаагүй. Шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй байж шийдвэр гаргана гэдэг харамсалтай. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэдэг тайлбар өгсөн юм.
Ярилцлагын үеэр түүний хэлсэн онцлох мэдээллийг хүргэе.
1
“Д.Мөнх-Эрдэнэ хоёр улсын харилцаанд гүүр болох чадвартай залуу хүн байна. Чи ирж ажиллаач” гэж УИХ-ын гишүүдийн зүгээс надад санал тавьсан. Төр надад ажил даалгаж байхад би нэг их үнэд ороод яахав гээд саналыг хүлээж авсан.
2
Ний нуугүй хэлэхэд, Элчин сайд, Ерөнхий консул, дипломат төлөөлөгчид нь улс төрийн томилгоо байдаг шүү дээ.
3
Аль ч улсад суугаа дипломат эрх бүхий албан тушаалтан тухайн орондоо нэг автомашин татваргүйгээр оруулах эрхтэй. Түүний адилаар би “Range Rover” маркийн автомашинаа оруулсан.
4
Би Монголоос аваачсан машинаа зараагүй. Харин намайг зарсан мэтээр албан тушаалыг минь авах гэсэн хүмүүс гүжирдсэн. Гэхдээ нотолж чадаагүй.
5
Би 20 гаруйхан настай байхдаа автомашины наймаа хийж, олон машин сольж унаж явсан. Би тэгж машин наймаалах хүн биш. Миний машинд дурлах хор гарчихсан.
6
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа миний найзаар дамжуулан “Танай нам чинь ялагдсан. Ажлаа өг” гэж шахсан. Тэр найз маань одоогийн Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагай.
7
Гадаад яам дарга, сайд нарын хүүхдүүдээр дүүрсэн.
8
УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр найзууд. Ж.Батзандан Өвөр монголд очоод “Найзыг нь улстөрд дэмжчих Өвөр монгол, хятад хүн байна уу” гэж байсан.
9
“Шударга” Ж.Батзандан маань ах Ж.Баатарчулууныгаа Хөх хотын дэд консулаар томилуулсан. Ж.Баатарчулуун гэж хэл мэдэхгүй, компьютер дээр ажиллаж мэдэхгүй нэг нөхөр ирсэн.
10
Ийм хүн томилж болохгүй гэж Гадаад харилцааны яам руу буцаадаг юм бил үү гээд найзыгаа бодоод больсон.
11
Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байхдаа Замын-Үүдээс Монгол руу будаа нууцаар ачиж ордог. Буцаж Монголоос Эрээн рүү гарахдаа мах ачиж ордог байсан гэнэ. “Махны” Баатарчулуун гээд алдартай нөхөр гэж байна шүү.
12
Гадаад яам бизнесийн томилгооны газар болсон. Дипломат албанд өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
13
Хөх хотын консулд одоо виз наймаалах сонирхолтой хүмүүс үлдсэн. “Чононд хонь хадгалуулсан” юм шиг зүйл болсон шүү.
Сэтгэгдэл ( 27 )
үнэн голтой л юм хэлсэн байна, гааль бас дүүрэн хамаатан садангууд юу ч хэлээд нэмэргүй болсон салбар Xүрэлсүх ч холбоотой.
энэ ер өөрийгөа юу гээд бодцийн яасан онгироо сагацан гар вэ, ийм мэдрэл нөхөр консул хийхээр яана да энэ улс .мэдлэгтэй соёлтой мундаг залуус зөндөөн бхад энүүгээрл дутаж гэнэ зайлаа
Алдаг гар юмаа! Өөрөө байэ байхдаа бол эдгээрээ нууцлаад, халагдах болохоороо солиорч өгдөг. Одоогийн муусайн эрчүүд нэртэй юмнууд, барагтайхан эм хүнээс ч долоон дор юмдаа!
АвГаи хүүхнүүд шиг сонин хүмүүс баих юм
harvaas teneg gar bainalee. ooriigoo malchinii huuhed, il tod yaridag geed l bain bain ugleed baisan. neeh ardiin huuhed boloh geed yadsan yum. diplomat alba gej cham shig haltar yumnii hiideg ajil bish
“Чононд хонь хадгалуулсан” гээгүй харин ”хонинд чоно хадгалуулсан” юм шиг болсон шүү.
Тархины тураалтай, тамын тогооны Монголчууд аа гэж нэг иймэрхүү. Энэ дээгүүр хамгийн бүтэхгүй юмнууд нь шургалчихсан байдаг юм байна.
Iimerhuu dav dav gesen yumnuud yamar hun be gedeg ni todorhoi baidag yum daa
Hyamdorjiin huu bol undur bolovsroltoi jinhene turiin alband baih shudarga huu shuu.
Mash unen ug heljee. Batzandangiin ah bol unen butehgui zaluu
Mash unen ug heljee. Batzandangiin ah bol unen butehgui zaluu
Mash unen ug heljee. Batzandangiin ah bol unen butehgui zaluu
Mash sain ajilsan daa ene zaluu
Mash sain ajilsan daa ene zaluu
Mash sain ajilsan daa ene zaluu
Mash sain ajilsan daa ene zaluu
Mash sain ajilsan daa ene zaluu
Машины наймаачин залууг төр үнэлж гуйж гадаадад консулаар явуулсан юм байна. Нэгэн эрх мэдэлтэнд машин бэлэглэвэл консул болох юм шив дээ. Батзандангийн ах очсон бол цаашид Батзанданг дэмжих хүн олдох юм уу? Нөгөө шударга гэдэг үг хаачсан вэ? Чадвар муутай нэгэн шив дээ.
ENE GADAAD YAM UNEN DAMPUURCHEE!! SAID N AJILAA UGUU NYMDORJ HUUHED BAS CHI BOLIO
гомдсон хүн л,бжсдыгаа илчилж байна даг. том яриатай, ТООДГОР бна лээ.
Дипломат хүн бишээ. Хар захын панзчин шиг нөхөр. Ярилцлагыг нь сонсоод ой гутаж байлаа.
teneg ork bna
Хийсэн юмтай хүн бусдын өмнө бардам
Nyamdorjiin tuhai helseniig ontslohoosoo huurhii aijee... he he he
Nyamdorjiin huu ni nuutsa amragaa council aar yavuulsan gedgiig bas ontslooch
Ярилцлагыг нь үзлээ. Дээрэнгүй, ёс зүйгүй, ярьсан зүйл нь хоорондоо авцалдаагүй, түрэмгий яриатай хүн байна лээ. Бас ар талдаа байгаа ”хамгаалагч”-даа хэт найдсан байдалтай. Сэтгүүлч залууг хэт басамжилсан. За нэг иймэрхүү хүн л Хөх хотын ерөнхий консул байж дээ. Бас их өгөөмөр хүн юм аа янз нь. Хятад нөхөртэй монгол хүүхэнд дип дугаартай машинаа унуулдаг байсан гэнэ. Хэ хэ. Сонин байгаа биз. Мэдээж түүний ярианд гарсан монгол төрийн алтан аргамж, төрийн хар хайрцагны тухай асуудлыг анхаарах нь зүйд нийцэнэ гэж бодож байна.
Хөдөөний орк болиооо