Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг билээ. Харин өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй юм. Учир нь, УИХ-ын гишүүд орон нутагт, тойрогтоо ажиллаж байгаа юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг маргааш /2019.09.26/ ээлжит бусаар хуралдахаар төлөвлөжээ. Э
нэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "УИХ-ын гишүүд энэ сарын 25-ны өдрийг дуустал тойрогтоо ажиллаж байгаа. Маргааш бүлэг хуралдана. Дараа нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаантай" гэх хариултыг өглөө.
Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан асуудлыг хэлэлцэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Женкод барьцаалагдсан МАН