Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Өнөөдөр /2019.09.25/ дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал “Дашин” албан ёсоор нээгдлээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцов.

Ирэх сарын 1-нд тэмдэглэх БНХАУ-ын 70 жилийн ойн өмнөхөн нээгдэж буй “Дашин” олон улсын нисэх онгоцны буудал өнөөдөр анхны нислэгүүдээ хүлээн авлаа. Бээжин хотын төвөөс шинэ нисэх онгоцны буудлын хооронд зорчигчдод үйлчлэх тээврийн үйлчилгээ пүрэв буюу маргааш эхэлнэ.

“Дашин” нисэх онгоцны буудлын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум юань буюу 11.7 тэрбум ам.доллар. Энэ нь Хятадын иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй төсөл юм.

Бээжин хотын төвөөс 46 км зайд орших “Дашин” нисэх онгоцны буудал жилд 45 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын үеэр агаарын зорчигч тээврийн ачааллыг үлэмж хэмжээгээр бууруулна гэж үзэж байна.

2025 онд Дашин нисэх онгоцны буудлын хүчин чадал нэмэгдэж 72 сая хүнд үйлчлэх бол 2040 он гэхэд энэ тоо 100 саяд хүрнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2021 оны 05 сарын 09

СУПЕР ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ

1  |  0
Top